Ах дүү уран гулгагчид "BTS" хамтлагийн ҮНЭНЧ ШҮТЭН БИШРЭГЧИД гэдгээ илэрхийлжээ


Э.Цовоо | YOLO.MN
2018-02-19

Америкийн уран гулгалтын тамирчид болох Миа Шибүтани (Mia Shibutani) болон Алекс Шибүтани (Alex Shibutani) нар Пёнчан (Pyeongchang) Өвлийн Олимпоос саяхан хүрэл медаль хүртсэн билээ. Тэд Ази-Америк гаралтай бөгөөд ах дүү хоёр гулгагчид гэдгээрээ алдартай юм.

Алекс нь энэ сарын 17-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа Америк улсын албан ёсны Олимп хувцасны нэг болох малгайн дээр K-POP-н алдарт хамтлаг "BTS"-н гишүүн тус бүрийн нэрийг сийлсэн  малгайнуудын зургийг нийтэлсэн ба Миа болон Алекс нар тэдгээр малгайгаа барин зогсож буй нь шүтэн бишрэгчдийг нэлээн гайхшруулсан бололтой.

Алекс тэрхүү зургийн тайлбар дээрээ эдгээр малгайг BTS хамтлагт дамжуулж өгөхийг хүсэж байгаагаа мөн хэрхэн яаж өгөх талаар шүтэн бишрэгчдээс асуусан ба "Army"нар буюу BTS хамтлагийн шүтэн бишрэгчид тэдэнд маш эелдгээр тайлбарлаж өгсөн аж.

Уран гулгагчид Миа болон Алекс нар "BTS" хамтлагт маш дуртай ба тэд ч гэсэн мөн "Army" гэнэ шүү.

#BTS #Athletes #Olympics