Хүний INSTAGRAM STORY-г скрийншот хийвэл эзэнд нь мэдэгдэл ирдэг болно


Э.Цовоо | YOLO.MN
2018-02-14

Цахим ертөнц дэх хамгийн түгээмэл ашиглагддаг нэг хэрэгсэл бол Инстаграм (Instagram) билээ. Энэхүү програмыг илүү хөгжилтэй, сонирхолтой болгодог зүйлүүдийн нэг бол Story (хэрэглэгч өөрийн зураг болон бичлэгийг 24 цагийн хугацаатай байршуулдаг хэсэг) бөгөөд хүмүүс маш өргөнөөр хэрэглэдэг юм.

"Story" нь анх "SnapChat" хэмээх програмаас гаралтай ба "SnapChat" дээр тухайн хүний "Story"-г хэн нэгэн скрийншот (ScreenShot) хийхэд эзэнд нь мэдэгдэл буюу notification ирдэг. Инстаграм дээр саяхныг хүртэл энэхүү мэдэгдэл ирдэг систем суугдаагүй байсан бөгөөд туршилтын шатандаа явж байгаа аж.

Хэрэглэгчид уг шинэчлэлтэд ихэд ам сайтай байгаа ба одоо хэрэгжихийг нь л хүлээн суугаа бололтой шүү.

#Instagram #Story