5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ОЛИМП: Мирая Америкийн уран гулгалтад шинэ түүхийг бүтээлээ


Б.Хулан | YOLO.MN
2018-02-14

Хэрвээ та "Би, Тоняа" киног үзсэн бол уран гулгалтад  гурвалсан эргэлт гэдэг ямар хүнд болоод үнэ цэнэтэй гэдгийг ойлгож байгаа байх.

Мирая Нагасу Пёнчаны Өвлийн олимпийн уран гулгалтын талбайд "Трипль Аксл" (Triple Axel) буюу Агаар дахь Гурвалсан эргэлтийг гүйцэтгэсэн нь Олимпийн тавцанд энэхүү үсрэлтийг амжилттай гүйцэтгэж чадсан анхны Америк уран гулгагч боллоо.

Агаар дахь гурвалсан эргэлт нь агаарт үсрээд гурав хагас эргэлдээд газардахыг хэлдэг бөгөөд уран гулгалтын хүнд үзүүлбэрт тооцогддог байна. Тус үсрэлтийг АНУ-ын тамирчин Тоняа Хардинг 1991 онд хоёр удаа амжилттай гүйцэтгэж байснаар хамгийн их танигдсан байдаг.

Мирая Нагасугаас өмнө "Трипль Аксл"-ыг найман эмэгтэй уран гулгагч Олон улсын тэмцээнд гүйцэтгэж байсан бөгөөд АНУ-ын тамирчдаас Мирая гурав дахь нь болж байгаа юм.

Нагасу Эмэгтэйчүүдийн гулгалтын төрөлд өөрийн үзүүлбэрийн эхний 30 секундэд үсрэлтийг гүйцэтгэн 137.53 оноог авч хувийн рекордоо тогтоосон байна. Ийнхүү тэрээр багаараа хүрэл медаль хүртэж, Канад улс алтан медаль, Оросын баг тамирчид мөнгөн медалийг тус тус хүртжээ.



#Olympics #Girl #FigureSkater