БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2018-02-12

БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)

1. Иргэншил

  • Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)
  • БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй

2.   Нас

  • 2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3.   Боловсрол

  • Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
  • Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө
  • БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй
  • БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно
  • 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой)

4.   Дүн

  • Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

-  4.0 бол 3.49
-  4.3 бол 3.75
-  4.5 бол 3.91
-  5.0 бол 4.34
-  100 хувиар тооцдог бол 90% дээш байх

  • Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.
  • Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
  • Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

5. Давуу эрх

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.

Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

2018 KGSP-G Application FAQs (ENGLISH-KOREAN)

2018 KGSP-G Application Guidelines (English)

KGSP-G Application Form (146.82 KB) 

Embassy of the Republic of Korea in Mongolia 

Mail:  kormg@mofa.go.kr

Tel: 70071020

#Korea #Sscholarship