Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-09

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 2-р сарын 10,11-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно. 

-ҮЙЛ ЯВДАЛ-

БНХАУ-Д СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧ ЗАЛУУСТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ӨДӨРЛӨГ
Хэзээ: 02-р сарын 11-нд 11:00 цагаас
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Дэлгэрэнгүй:

✔️ Зуучлалын байгууллага гэж юу вэ?
✔️ Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
✔️ Сургуульдаа хэрхэн амжилттай бүртгүүлж урилга авах вэ?
✔️ Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?
✔️ Хятад улсын боловсролын тогтолцоо ямар байдаг вэ?
✔️ Хятад улсад суралцахын давуу тал юу вэ?
✔️ Танд ямар боломжууд бий вэ?

Энэ бүх асуултуудад хамгийн үнэн зөв хариултуудыг өгөх үүднээс БНХАУ дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон тус улсад суралцахаар зорьж залууст зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр эдгээр асуултуудад хариу авахын сацуу Бээжин, Шанхай, Хөх хот, У Хань, Нан Жин, Ханжоу, Жи Нан, Тянь Жин, Чин Дао, Да Лянь, Тун Ляо, Шэн Ян, Харбин, Чан Чун, Чинхуандао, Гуанжоу, Хэфэй, Ши Ан, Ланьжоу, Чон Чин зэрэг 23 хотод амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудаас өөрийн хүссэн мэдээллээ биечлэн лавлан асуух бүрэн боломжтой.

Энэхүү өдөрлөг маань аливаа байгууллагын захиалга, сурталчилгааны чанартай бус ба залууст хамгийн үнэн зөв мэдээллийг түгээж, тэтгэлэгтэй холбоотой залилан, зуучлал зэргээс урьдчилан сэргийлж, БНХАУ-н тэтгэлгүүдэд хэрхэн хамрагдах талаар зааварчилгаа өгч, тус улсад суралцах бодит чиглэлийг олоход тус нэмэр болох үүднээс зохиогдож буй болно.
Тасалбар: 5000₮


THE OPEN MIC #6 МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДУУГАА ДУУЛЦГААЯ

Хаана: Caffe Bene Bodi Tower
Хэзээ: 02-р сарын 10-ны 17:00 цагт
Дэлгэрэнгүй: The Open Mic Family-с үндэсний их баяр Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол үндэсний дуугаа дуулах эвэнт зарлалаа. Дуучид маань үндэснийхээ дээл хувцасыг өмсөхөөс гадна, уртын дуу болон хөөмий, язгуур урлагийн тоглолтуудыг үзүүлэх болно. Мөн залуустаа зориулан үндэсний уламжлал ёсын тухай мэдээллүүдийг хуваалцах болно.
Тасалбар: Үнэ төлбөргүй.


СЭТГЭЛЗҮЙН ЛЕКЦ

Хэзээ: 02-р сарын 10-нд 18:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Энэ удаад бид олон төрлийн сэдвүүдийг цоо шинэ арга замаар хөндөж ярилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох анхан, дунд шатны семинарт урьж байна. 1, 2, 3, 4-р шатны аль нэгэнд суусан болон анх удаа ирэх гэж буй шинээр сонирхож байгаа хүн бүрт нээлттэй!
НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болно. Энэ семинарт суусны дараа та юмс, үзэгдлийг арай өөрөөр хардаг болж ч магадгүй юм.


TEDxYOUTH @ESM

Хэзээ: 02-р сарын 10-нд 10:00 цагаас
Хаана: English School of Mongolia
Дэлгэрэнгүй: TEDxYouth@ESM арга хэмжээ нь "Хязгааргүй санаанууд" сэдэв дор зохиогдоно. Бидний анзааралгүй орхисон боломжууд, өөрсдийгөө хязгаарлахгүй бол санаа нь хязгааргүй байж болдог юм байна гэх мэт зөндөө олон олон гайхалтай асуултуудад тань хариулсан илтгэлүүд хүлээж байх болно.
Манай энэхүү албан ёсны эрхтэйгээр зохиогдож буй арга хэмжээ нь нийт таван цаг үргэлжлэх ба есөн илтгэгч нар хүрэлцэн ирж өөр өөрсдийн сонирхолтой туршлагаасаа хуваалцах болно.
Тасалбар: 25000₮


ЦИФЕР – ГИТАРЫН СУРГАЛТ

Хэзээ: 02-р сарын 11-нд 14:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Гитар сонирхогч Циферчиддээ зориулан "Силует Тьюздей" хамтлагийн соло гитарчин Буджав багштай сургалт явуулахаар боллоо!
Тасалбар: 5000₮

 


-ҮЗВЭР-

"БҮЖГЭЭР УРЛАХУЙ" БАЛЕТМЕЙСТРУУДЫН ГАЛА КОНЦЕРТ

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2018.02.10-ны 17:00 цагт
Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тоглолтын төрөл: Гала концерт
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Насны ангилал: 8+
Тасалбарын үнэ: 20,000₮, 15,000 ₮, 10,000 ₮
Дэлгэрэнгүй: Үзэгчдийн нүд сэтгэлийг булаан тайзнаа амилдаг бүжгэн жүжгийг бүтээгч балетмейстерууддаа бид 2018 оны 2-р сарыг зориулж байна. Манай театрын тайзнаа уран бүтээлээ туурвиж байсан бүх балетмейстеруудынхаа уран бүтээлээс оруулсан тусгай тоглолтыг хийж, тэдний хөдөлмөр, ажил үйлсийг сурталчлах үзэсгэлэн гаргаж үзэгч та бүхнээ угтан авах болно. УДБЭТ-ын урын санд байгаа 60 орчим балетыг дэглэн найруулсан эрхэм уран бүтээлчидтэй уулзаж, хамт зургаа авахуулж, дотно сайхан яриа өрнүүлэх боломжтой.


-КИНО-

БУМЕРАНГ: АНТОЛОГИ УСК

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэгтэй агаар нэгэн адил бидний бодож, ярьж эсвэл хийсэн бүхэн эргэн ирдэг. Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй. Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч жанраа сугалан тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн билээ. Найруулагч Ч.Батбаяр /био/, Б.Ганболд /эротик/, Ч.Ганзориг /романс/, Ш.Доржсүрэн /комеди/, П.Дэлгэрбаяр /драм/, Б.Чингүүн /триллер/ нарын үйлийн үр сэдвээр хийсэн тус бүтээлээс та зургаан өөр мэдрэмжийг нэг дор авах болно.


ONE NIGHT МУСК

One Night дараа нь Болзоо тэгээд Гэрлэлт эцэст нь Үерхэл. Бид яагаад энэ дарааллаар амьдрал зохиогоод байгаа юм бол? Энэ хэв маягийг зөв дараалалд оруулахын тулд залуус бид юу хийх ёстой вэ? Батсайхан энэ бүхнийг ЗӨВ болгох гэж холын аянд гарна. Харин түүний хамтрагч ЯАХ БОЛ?


ОНЬС ТАЙЛАГЧ 3: ҮХЭЛ АНАГААГЧ

"Гялбаа" нэртэй шинэ үхлийн өвчнийг анагаах эмчилгээ олохоор эрэлд гарна.


-ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРӨӨХ ТӨВ-

"VR Park" ТОГЛООМЫН ТӨВ

Хүүхэд залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх газар хуруу дарам цөөн байдаг энэ үед тоглоомын нэгэн шинэ төв Улаанбаатар хотноо нээгдээд удаагүй байгааг дуулгахад таатай байна. “VR Park Mongolia” тоглоомын төв нь вертуал буюу 360o-ын үзэгдэх орчин, бодит мэт мэдрэмжийг танд өгнө.

Гэхдээ энэ бол нөгөө л нэг таны төсөөлж байснаас тэс ондоо юм шүү. Учир нь энд хамгийн сүүлийн үеийн буюу 2017 оны загвар бүхий Virtuix Omni төхөөрөмж хоёр ч бий. Ингэснээрээ зурагт харагдаж байгаачлан баг болж тоглох боломжтой гэсэн үг.Зурагтын дэлгэц ширтэн тоглоомын гар бариад "балбадаг" байсан үе ард хоцорчээ. Харин тухайн тоглоомон дотроо орж бодит мэт мэдрэмийг авна гэдэг хичнээн гайхалтай гээч… 

Зөвхөн биеийн идэвхтэй тоглоом ч бус танин мэдэхүйн төрлийн тоглоомууд мөн байдаг. Жишээ нь байгальд "очин" янз бүрийн ан амьтныг ойроос харж болно. Дэлгэц ширтэн ганцаархнаа тоглодог хүүхэд бусдаас илүү зожиг, ганцаардмал, уур уцаартай нэгэн болохоос гадна хөдөлгөөнгүй удаан сууснаас үүдэж таргалдаг гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Харин вертуал тоглоомын орчинд бусадтай баг болж биеийн хөдөлгөөнийг идэвхтэй хийх нэг давуу талтай аж.

Амралтын өдрүүдээр найзуудтайгаа бөөндөө уулзсан ч юу хийхээ мэдэхгүй байгаа бол та бүхний сонголт "VR Park Mongolia" тоглоомын төв юм.

"VR Park Mongolia" тоглоомын төвийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Weekend #Event #ForYouth