U14 насны УАШТ үргэлжилж байна


Сондор | YOLO.MN
2018-02-08

МУ-н өсвөрийн 14 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлэх зорилготой УАШТ өчигдөр MG спорт зааланд эхэллээ. Тэмцээний эхний өдөр 16 тоглолт явагдсан бөгөөд тэмцээн энэ сарын найман хүртэл явагдаж аваргуудаа тодруулах билээ. ХБНГУ-д болох ОУ-н тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх энэ удаагийн тэмцээнд хот хөдөөгийн эрэгтэй 26, эмэгтэй 10 баг оролцож байгаа юм. Эхний гурван байрт шалгарсан тамирчид медаль хүртэхээс гадна тэмцээний шилдэг билэгдлийн таван тоглогчийг тодруулах юм.

 








#Basketball #Competition #Junior #Sport #Hobby