"A-Sound" хамтлагийн "ЧИ НАМАЙГ" шинэ дууны клип гарлаа


Үжин | YOLO.MN
2018-02-08

"A-Sound"  хамтлаг "Чи намайг" хэмээх шинэхэн уянгалаг дууныхаа клипийг өчигдөр толилууллаа.

Тус хамтлагийн шинэ цомогт орсон энэхүү дууны үг, аяыг аргил гитарчин Д.Мөнхболд зохиожээ.

Дашрамд дурдахад, "A-Sound"  хамтлаг хоёрдугаар сарын 14-ний Гэгээн Валентины өдөр "Forever" тоглолтоо Crocus Event Hall-д хийх гэж байгаа билээ.  Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Контент" ХХК ажиллаж байна.

Тоглолтын тасалбарыг easyticket.mn  сайтаар худалдан авах боломжтой бөгөөд ширээ захиалгыг 94741404 утсаар өгөх боломжтой.

#love #valentine #ASound #band #Crocus #Concert #Forever