ФОТО: Казахстаны ҮЗЭСГЭЛЭНТ ТАМИРЧИН ОХИН Алияатай танилц


О.Хандмаа | YOLO.MN
2018-02-08

Жюү жицү бөхийн өмсгөлтэй үзэсгэлэнт охины зураг цахим ертөнцөд олны анхаарлыг ихэд татаад байна. Зарим нь бүр "Энэ хөөрхөн охинд хэд ч шидүүлсэн яахав" гэх мэт хөгжилтэй пост нийтлэн гоо үзэсгэлэнг нь шагшиж магтсаар байна.

"Нүд хөмсөг" болсон энэ хөөрхөн охиныг Алия Байбусинова гэдэг бөгөөд Казахстан улсын жюү жицү спортын тамирчин юм. Тэрээр 1997 оны зургадугаар сарын 20-нд мэндэлсэн ба одоо 21 настай. Тэрээр цахим ертөнцөд өөрийгөө ийн танилцуулжээ.

"Сайн байцгаана уу? Намайг Алия Байбусинова гэдэг. Хүүхэд байхдаа эрэгтэй хүүхэд болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ энэ бүтэхгүй мөрөөдөл л дөө. Чөлөөт цагаараа ганцаардаж үхчихгүйг хичээдэг. Байнга л инээд хөөрөөр дүүрэн баяр баясгалантай байхыг эрмэлздэг. Айлын бага охин, дээрээ нэг эгчтэй. Одоо инженерийн чиглэлээр суралцдаг оюутан. smiley "

Дабсмаш /Dubsmash/ апликэйшнийг ашиглан хийсэн хөгжилтэй дүрс бичлэгүүдээрээ анх олонд танигдаж байжээ.

Өөрийн нэртэй youtube сувгаа хөтөлдөг бөгөөд мөн инстаграмдаа 347 мянган дагагчтайгаас нь харахад цахим ертөнцөд нэлээд идэвхтэй нэгэн аж.

Instagram: https: //www.instagram.com/maliya023/

Олны анхаарлыг татаад буй түүний гэрэл зургуудаас хүргэж байна.



















#Judo #Girl