“Өсвөрийн улаан загалмай” клубийнхэн "ХАЛУУН ААРЦ" аяныг өрнүүллээ


Үжин | YOLO.MN
2018-02-08

Нийслэлийн хошой тэргүүний Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн "Өсвөрийн улаан загалмай" клуб нь жил болгон иргэд олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг санаачилан зохион байгуулдаг уламжлалтай аж.

Тэд 2017-2018 оны хичээлийн жилд "Халуун аарц" аяныг санаачлан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Энэхүү аянд ТҮК- ын ажилчид, замын цагдаагийн албан хаагч болон өндөр настан, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, гадаа талбайд худалдаа эрхлэгчид болон даарч хөрсөн хүмүүст халуун аарц түгээлээ.

Нийтдээ 15 литр аарц, 200 гаруй хүмүүст хүргэж үйлчиллээ. Ядарсан нэгнээ гэсэн сайхан сэтгэл, сайн үйлс, тусч аянууд үргэлжилсээр байх болтугай.

#Humanitarian #Event #Club