ФОТО: Өсвөр насныхан ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ингэж боддог


Сондор | YOLO.MN
2018-02-07

"ГИНЖИЙГ ТАСАЛ" гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр "Блүмон" төвийн уран зургийн галерейд боллоо.

Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах "Гинжийг тасал" нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2017 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тус зургийн үзэсгэлэн ч энэхүү ажлуудын нэг нь юм.

Тус үзэсгэлэнг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл: хүүхдийн эсрэг хүчирхийлэл (бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэл), гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн хүчирхийлэл, цахим орчин дахь гадуурхалт, хүчирхийллийн "ГИНЖИЙГ ТАСАЛ" сэдэвт ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-ийн суралцагч хүүхдүүдийн бүтээлээр таван өдрийн олон нийтэд нээлттэй үзэсгэлэнг гаргаж байгаа аж.

Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 11-ний Ням гараг хүртэл 10:00-19:00 цагийн хооронд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ дэлгэгдэх болно.
Тус үзэсгэлэнд өсвөр насны хүүхэд залуусын зурсан нийт 150 гаруй бүтээл тавигджээ. Тэдний нүдээр хүчирхийлэл гэдэг чухам ямар харагддаг, бодогддог гэдгийг тэд зургаараа ийнхүү илэрхийлжээ.

Ийнхүү гар зургаар дамжуулж хүүхдийн эсрэг хүчирхийлэл бидний дунд хэрхэн оршин тогтнож байгааг харж болох нь ээ. Нөгөөтэйгүүр энэхүү үйл ажиллагаа нь нийтийг энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь хүн бүрийн оролцоотой зүйл гэдгийг уриалж буйн нэг хэлбэр аж.

Харин таны хувьд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн төсөөлж зургаар илэрхийлэх байсан бол..?




























Гэрэл зургийг: Э.Батзавъяа

#Gallery #Drawing #Abuse