ЗӨВЛӨГӨӨ: Хосууд яагаад маргалддаг вэ?


Бид хорвоод өөр өөр гэр бүлд төрж, өсөж, суралцдаг. Сонирхол, бодол, хүсэл, мөөрөдөл, зан араншин  гээд л ихэнх зүйлээрээ өөр хүмүүс бие биенээ олон үерхдэг. Үүнээс л үзэл бодлын зөрчилдөөн үүсэн маргалддаг. Маргалдах үзэгдлийг хос бүрт тулгардаг нэгэн сорилт л гэж ойлгох хэрэгтэй. 

Өөрийнхөө зан аашид тохируулан харьцаж "Чи ийм байсангүй..., чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм..., Чи миний хайсан хүн биш байна" гэх мэтчин нөгөө хүнээ өөрчлөхийг хүсдэг.

Чи үнэхээр хайртай болоод л түүнийг байгаагаар нь хайрлана гэж үерхсэн Өөрчлөхийг хүсдэг юм бол үерхэх хэрэг байна уу? Үнэхээр хайртай бол өөрчлөхийг хүсэх хэрэггүй. Учир нь тэр өөр хүн, чи өөр хүн. Цаг хугацаа урсахын хэрээр чи түүнийг улам илүү таньж ойлгож эхэлнэ.

Нэгнээ өөрчлөхийг хүсэхээс илүү бие биенээ мэдэж, танихыг хүс.Чи түүнтэй байхдаа энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болдог бол түүнийг байгаагаар нь хүлээж ав. Түүнийг ойлгохыг хичээ. Бас түүнийг хүндэл.

Энэ хорвоод зөрчилдөхгүй зүйл гэж үгүй. Тиймээс бие биенээ ойлгож маргасан ч гэсэн нэгнээ уучилж байгаарай. Бардам зан гаргалаа гээд юу хожих билээ. Хожим харамсахаасаа өмнө бие биенээ уучлаарай.

СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

Арслан Бух хоёр пиво уугаад сууж байтал арслангийн эхнэр ирж нөхрөө гэртээ харь хэмээн архирав гэнэ. Арслан ч дуугүй босоод явах гэтэл Бух
-Чи чинь эр юм байж нэг муу авгайгаас айгаад байгаа юм уу даа? Би бол хөөгөөд явуулчихдаг шүү дээ хэмээн мөөрөхөд нь Арслан, бух руу эргэн харж, эрхэмсгээр
-Намайг өөртэйгөө битгий адилтга. Чи бол үхэр, эхнэр чинь үнээ. Харин миний хань бол арслангийн хань, араатны хатан хаан юм шүү хэмээн хэлсэн гэнэ шүү. Эхнэрээ үнээ гэж бодож явдаг бол та үхэр болж таарах нь ээ. Эхнэрээ хатан гэж боддог бол та хаан байх нь ээ.

ХӨВГҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:

Охид гэдэг чинь чиний хэлсэн ганцхан хайрын, дулаахан үгс, зурвасуудад баярлан аз жаргалаар бялхдаг хүмүүс. Чамд тоогдох гэсэндээ гомдож, уурлаж, хаяадаа дэндүү хэнэггүй үгс хэлдэг. Чамд дурласан бол чиний төлөө “дулаахан хувцаслаарай, хичээлээ сайн хийгээрэй, би чамд тусалъя, битгий орой үдэш гадуур явж бай” гэх мэтчилэн сэтгэлийн үгсээ хэлж, заримдаа чиний хамгийн сайн сэтгэл зүйч байж, чиний төлөө анхаарал халамж үргэлж тавьдаг. Хэлье гэснээ хэлж чадахгүй дотроо гуниглан юу ч асуулгүй тэврүүлэхийг хүсдэг эмзэгхэн дэлбээ гэж хэлж болно. Хаан байхыг хүсвэл хатнаа хүндэл, яг л арслан шиг... Гомдоосон бол уучлалт гуйж, уучилж сураарай хөвгүүд ээ.

ОХИДОД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:

Тэд чамд таалагдахын тулд бүх л зүйлийг хийдэг. Үсээ засуулж, гэрийн даалгавраа сайн хийж, гэр орноо цэвэрлэж сайн нэгэн байх гэж хичээдэг. Гэхдээ тэд энэ бүх өндөр шалгуураас чинь залхана. Яагаад гэвэл тэр чамаас өөр хүн. Түүнийг байгаагаар нь хүлээж ав. Тэр чамайг хүндэлдэг. Яг л арслан шиг. Халамж анхаарал тавьж, хүнд үед нь сэтгэлийн дэм өгөн хажууд нь байгаарай. Гомдоосон бол уучлалт гуйж, уучилж сураарай.

Бүгдэд нь аз жаргал хүсье. wink

#Couple #Relationship #Contest