ФОТО: Амралтын өдрүүдэд заавал зочлох VR PARK ТОГЛООМЫН ТӨВ


Сондор | YOLO.MN
2018-02-09

-ЧӨЛӨӨТ ЦАГ-

Хүүхэд залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх газар хуруу дарам цөөн байдаг энэ үед орчин үеийн техник бүхий тоглоомын нэгэн  шинэ төв Улаанбаатар хотноо нээгдээд удаагүй байгааг дуулгахад таатай байна.

“VR Park Mongolia” тоглоомын төв нь вертуал буюу 360o-ын үзэгдэх орчин, бодит мэт мэдрэмжийг танд өгнө. Гэхдээ энэ бол нөгөө л нэг таны төсөөлж байснаас тэс ондоо юм шүү. Учир нь энд хамгийн сүүлийн үеийн буюу 2017 оны загвар бүхий Virtuix Omni төхөөрөмж хоёр ч бий. Ингэснээрээ зурагт харагдаж байгаачлан баг болж тоглох боломжтой гэсэн үг.

Зурагтын дэлгэц ширтэн тоглоомын гар бариад “балбадаг” байсан үе ард хоцорчээ. Харин тухайн тоглоомон дотроо орж бодит мэт мэдрэмжийг авна гэдэг хичнээн гайхалтай гээч… laugh









Энд тоглоомын төрөл бүрийн сонголттой. Virtuix Omni төхөөрөмж дээр 30 минут тоглоход 10000₮ (энэ хугацаандаа хэдэн ч тоглоом тоглож болно), HTC Vive төхөөрөмж дээр нэг тоглоомыг 1000₮-3000₮-өөр тоглох боломжтой юм.

Omni төхөөрөмж дээр тухайн хүний биеийн өндөр хүрч байвал насны хязгаар хамаагүй бөгөөд өөрийгөө хөгшин ч гэж гололгүй энд ирээд хөгжилдөж болно гэсэн үг. Харин ч хөдөлгөөний дутагдалтай хүн энд ирж тоглох нь гүйснээс ялгаагүй биеийн чилээг гаргана. Тоглож дууссаныг дараа тухайн хүний хассан калорийн хэмжээ нь гараад ирнэ. Нэг үгээр дасгал хийнгээ сонирхолтой тоглоомыг тухайн орчинд нь орж бодит мэтээр тоглон цагийг зугаатай өнгөрүүлж нэг сумаар хоёр туулай буудсанаас ялгаагүй юм.

 

Зөвхөн биеийн идэвхтэй тоглоом ч бус танин мэдэхүйн төрлийн тоглоомууд мөн байдаг. Жишээ нь байгальд “очин” янз бүрийн ан амьтныг ойроос харж болно. Дэлгэц ширтэн ганцаархнаа тоглодог хүүхэд бусдаас илүү зожиг, ганцаардмал, уур уцаартай нэгэн болохоос гадна хөдөлгөөнгүй удаан сууснаас үүдэж таргалдаг гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Харин вертуал тоглоомын орчинд бусадтай баг болж биеийн хөдөлгөөнийг идэвхтэй хийх нэг давуу талтай аж.

Амралтын өдрүүдээр найзуудтайгаа бөөндөө уулзсан ч юу хийхээ мэдэхгүй байгаа бол та бүхний сонголт “VR Park Mongolia” тоглоомын төв юм.

“VR Park Mongolia” тоглоомын төвийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. wink








#VR #GameCenter #Freetime #Teenagers