ЗАХИДАЛ: Би ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байна


ССҮТөв | YOLO.MN
2018-02-05

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яг ямар чиглэлээр цаашид их сургуульдсуралцахад ирээдүйд миний хувьд хэрэгтэй вэ гэдэг талаар тодорхой шийдэлгүй байгаа юм

Санхүү эдийн засгийн чиглэлээр суралцахад ирээдүйд ажлын байргүй байх хамгийн их магадлалтай мэргэжил ч гэсэн надад энэнээс өөр сонголт байхгүй юм шиг санагдаад байх юм.

 

Сайн байна уу. Би энэ жил төгсөх 12р ангийн сурагч. Надад тулгараад буй асуудал бол ирээдүйд би ямар мэргэжилтэй ямар хүн болохоо тодорхойлж чадахгүйд байгаа юм. Би  математик болон англи хэлний хичээлдээ илүү дуртай мөн үүгээрээ ч давтлага авч ЭЕШд бэлтгэж байна.

Санхүү эдийн засгийн чиглэлээр суралцахад ирээдүйд ажлын байргүй байх хамгийн их магадлалтай мэргэжил ч гэсэн надад энэнээс өөр сонголт байхгүй юм шиг санагдаад байх юм. Математик англи хэлээр эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжлүүд болон зөвлөгөө өгч тусална уу.

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлээ сонгоход хүндрэлтэй яг ямар чиглэлийн ажилд тохирох болон юу хүсч байгаагаа мэдэхгүй байвал онлайн мэргэжил сонголтын тестүүд бөглөх эсвэл ажил мэргэжлийн зөвлөгөөний төвд хандаж болно.

Чи математик болон Англи хэлний хичээлдээ дуртай гэсэн байна. Энэ 2 хичээлээр шалгалт өгснөөр олон мэргэжлээс сонголт хийх боломжтой тул энэ чиний хувьд маш том давуу тал болж чадна.

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Чи математик болон Англи хэлний хичээлдээ дуртай гэсэн байна. Энэ 2 хичээлээр шалгалт өгснөөр олон мэргэжлээс сонголт хийх боломжтой тул энэ чиний хувьд маш том давуу тал болж чадна.

Жишээ нь: зөвхөн санхүү эдийн засгийн мэргэжлээр зогсохгүй мэдээллийн системийн менежмент; компьютерийн программ хангамж; мэдээллийн технологи; компьютерийн график дизайн, аялал жуулчлалын менежмент гэх зэрэг маш олон мэргэжлийн сонголтууд байгаа тул үргэлжлүүлэн судлаарай.

Дэлхий дээр ойролцоогоор 7000 орчим мэргэжил байгаа шүү дээ. Мөн мэргэжлээ сонгоход хүндрэлтэй яг ямар чиглэлийн ажилд тохирох болон юу хүсч байгаагаа мэдэхгүй байвал онлайн мэргэжил сонголтын тестүүд бөглөх эсвэл ажил мэргэжлийн зөвлөгөөний төвд хандаж болно.

Хамгийн гол нь мэргэжил гэдэг нь чиний амьдралын салшгүй чухал хэсэг байх тул зөвхөн эрэлт хэрэгцээнд нийцүүлж сонгоно гэхээс илүү өөрийн хийх дуртай, өөрийгөө хийж чадна гэдэгт итгэлтэй мөн тэр мэргэжлээрээ ажиллахдаа сэтгэл ханамжтай байх тийм мэргэжил сонгох нь чухал. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Advice #Future #Job