Хасагдах шатны гал гарсан галзуу цувралын ялагчаар Сүхбаатар Альянс-Тех баг тодорлоо


Сондор | YOLO.MN
2018-02-01

MNBA Үндэсний лигийн плей-оффын эхний шатны  хамгийн өрсөлдөөнтэй өрнөсөн цуврал бол Хөвсгөл Нэг Үе болон Сүхбаатар Альянс Тех багуудын хооронд боллоо. Цувралын эхний тоглолтыг Хөвсгөл Нэг үе баг хожиж эхлүүлээд байсан бол цувралын хоёр болон гурав дахь тоглолтод  Сүхбаатар Альянс Тех баг хожиж давуу талыг үүсгээд байсан юм.

Гэсэн хэдий ч цувралын дөрөв дэх тоглолтод хожигдох эрхгүйгээр талбайд гарсан Хөвсгөл аймгийн залуус лигеонер холбогч Tre.Lun Banks-н сайн тоглолтын ачаар цувралыг тэнцүүлж чадсан. Ингээд   хожсон нь аваргийн төлөө шалгарах маш чухал цувралын шийдвэрлэх тав дахь тоглолт өчигдөр боллоо.

Тоглолтын эхний хагас тун тэнцүүхэн болж хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн гайхалтай өрсөлдөөнийг хоёр баг мэдрүүлсэн юм. Гэхдээ гуравдугаар үе Хөвсгөл аймгийн хувьд хар дарсан зүүд шиг үе байлаа. Тэд багаараа ердөө нэг оноо авсан бол эсрэг багтаа 20 оноог алдсан юм.

Шийдвэрлэх үед  Хөвсгөл Нэг Үе баг оноог ойртуулж  чадсан ч барьж чадалгүй явсаар 69-79-оор хожигдол хүлээлээ. Ийнхүү Сүхбаатар Альянс Тех баг  бүсийн аваргийн төлөө Ховд Шонхрууд багтай тоглохоор боллоо. Энэ тоглолтод Gary Flowers гайхалтай байж 22 оноо, 11  самбар, 7 хаалт хийж багаа тэргүүллээ.

Мөн З.Энхтөр 15 оноо, 9 самбар, А.Сүхбат  11 оноо, 5 самбар, Б.Батзолбоо 11 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулал өгч багаараа тун жигд тоглосон юм. Харин. Эсрэг багаас Э.Энхтайван 15 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол  Г.Чинбат 10 оноо, 7 самбар авсан байна.

 











#MNBA #Basketball #Winner