Шалгалтын өмнө САНДРАЛ ДАРАХ 7 АРГА


Хичээлийн шинэ улирал эхлээд хавар төгсөх хүртлээ өөрийгөө сайн дайчлах цаг ирлээ. Элдэв шалгалтыг бид тойрч биш дайрч л гарна. Тиймээс шалгалтад орохын өмнө өөрийгөө хэрхэн бэлдэж тархиа цэнэглэх хэрэгтэй 7 зүйлийг хүргэж байна.

АМРАЛТ

Шалгалтын өмнөх орой толгой тархиа амраах үүднээс эрт унтаж амрах.


ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Өглөөний цай ууснаар толгой сэргэг байх учир өдөр бүр тогтмол өглөөний цайгаа ууж хэвшээрэй! smiley


ТАРХИА АМРААХ

Шалгалтын үед л сайн төвлөрөх нь чухал тиймээс шалгалтынхаа өмнө бага юм бодож тархиа амраах хэрэгтэй.


УНШ, УНШ, УНШ

Яг шалгалтанд орохынхоо өмнө шалгалтын сэдвээ уншвал буцаан бодоход амар.


ЯРЬ, СОНС

Уншсан сэдвээ анги эсвэл найз нөхөддөө ярьж өгөөд мөн буцаан яриулж сонс. Энэ нь нэг ёсондоо чамд мөн найзад чинь аман шалгалт болж өгнө.


УС УУ!

Шалгалтанд орохынхоо өмнө ус уу. Ус тархины үйл ажиллагааг хурдасгадаг учир мөн ач тустай.


ГЭХДЭЭ...

Чи шалгалтын сураг гарч эхэлсэн өдрөөс бэлдвэл яарч, сандрах, бас айх зүйл үгүй билээ.Удахгүй шалгалтууд ар араасаа "айлчлан" ирнэ. Чи яг одооноос бэлдвэл шалгалтын өдөр нүүр бардам өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байна шүү дээ.

Цаг мөч бүр үнэ цэнэтэй!

Амжилт хүсье!

 

#Before #Exam #List