Миний дуртай АНИМЕ жагсаалт


Цэцээ | YOLO.MN
2016-05-03

Адал явдалтай, сонирхолтой амьдарлын чинь нэг хэсэг аниме уу? Хэрэв тийм бол чи надтай ижил сонирхолтой юм. Японы аниме хүүхэлдэйнүүд олон байдаг ч авах гээхийн ухаанаар аль сонирхолтой, гоёыг нь шилж үзэх хэрэгтэй юм. Тиймээс ШИЛДЭГ АНИМЕ жагсаалтаа та бүхэнтэй хуваалцъя. Гэхдээ доорх жагсаалт нь та бүхний санал бодлоос  нэг их хол зөрөхгүй гэж найдаж байна wink

One Piece

Төрөл

Адал явдалт, зөгнөлт, инээдмийн

Найруулсан

Үда Коносүкэ (#1-278),
Шимизү Жүнжи (#131-159),
Сакаи Мүнэхиса (#244-372),
Мияамото Хироаки (#352-679),
Фүказава Тошинори (#663-)

Зохиолыг бичсэн

Такэгами Жүнки (#1-195),
Үэсака Хирохико (#196-)

Гарсан өдөр

1999/10/20 - үргэлжилж байгаа

Анги

734 (2016/03/31-нд)

Насны ангилал

PG-13 - 13+


Сүрлэн малгайт Мокей Д.Лүффи (Monkey D. Luffy) болон түүний найзуудын адал явдал гарна. Далайн дээрэмчдийн хаан Гол Д.Рожер цаазлуулахаасаа өмнө өөрийнх нь эрдэнэс One Piece-ын тухай хэлдэг. Энд үйл явдлаас тэр эрдэнэсийг олохоор үй олон хүмүүс далайн дээрэмчид болж задгай далайн эрэлд гарцгаадаг бөгөөд энэ үйл явдлаас хойш 22 жилийн дараа манай сүрлэн малгайт далайн дээрэмчин болдог. Анимегийн нэг түлхүүр бол чөтгөрийн жимс. Чөтгөрийн жимсийг идсэн хүмүүс ер бусын чадлуудтай болдог. Ер бусын чадалтай хүмүүсийн хоорондох тулаан, шинэ шинэ адал явдал, инээдтэй хошин үйл явдлаар дүүрэн аниме.

Death Note (Үхлийн тэмдэглэл)

Төрөл

Сэтгэлзүйн аймшиг, эрэн сурвалжлах

Найруулсан

Араки Тэцүро

Бүтээсэн

Наката Тошио, Тамүа Манабү, Марүяама Масао

Зохиолыг бичсэн

Иноюүе Тошики

Гарсан өдөр

2006/10/3-2007/6/26

Анги

37

Насны ангилал

R - 17+


Аниме сонирхдог залуучуудын дийлэнх нь үзсэн гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ үзээгүй бол заавал үзэх ёстой аниме гэж зөвлөе. Хүний үхлийг шийдэх боломжийг гартаа атгавал юу болох бол? Тэр боломжийг зүгээр нэг хүнд биш, гоц ухаантай, дээр нь нийгмийн муу муухайг үйлдэгч этгээдийг үгүй хийж сайхан ирээдүйг бүтээж чадна гэж боддог хүн өгвөл яах вэ? Нэгэн уйдсан үхлийн бурхан дээрх асуултын хариу хүсэж тохирсон хүнийг олж үхлийн дэвтрээ өгдөг. Тэр үхлийн дэвтэрт нэр нь бичигдсэн хүн зүрхний шигдээсээр таалал төгсөх ёстой. Бас үхлийн шалтгааныг нь бичвэл бичсэн шалтгаанаар нь нүд анидаг. Үхлийн дэвтрийг эзэмшсэн Ягами Раито нь нийгмийг доройтуулагч этгээдүүдийг устгаж эхэлдэг бөгөөд шоронгийн гэмт этгээдүүд удаа дараалж зүрхний шигдээсээр өнгөрч эхэлснээр Интерполын анхаарлыг татдаг. Уг хэргийг шийдэхээр алдартай мөрдөгч L ажилладаг. Энэ хоёр гоц ухаантнууд дараа нь юу хийх бол гэсэн сэдэл анги бүрд төрдөг нь гайхамшигтай.

Code Geass: Lelouch of the Rebellion (Код Гиасс: Лелөүчийн бослого)

Төрөл

Эмгэнэлт, зөгнөлт

Найруулсан

Танагүчи Горо

Бүтээсэн

Моротоми Хироши, Кавагүчи Ёошитака, Минэгиши Такүо, Юүкава Ацүши

Зохиолыг бичсэн

Окоүчи Ичиро

Нэгдүгээр бүлэг гарсан өдөр

2006/10/5-2007/7/28

Нэгдүгээр бүлгийн анги

25

Хоёрдугаар бүлэг гарсан өдөр

2008/4/6-2008/9/28

Хоёрдугаар бүлгийн анги

25

Насны ангилал

R - 17+


Дэлхий улсууд гурван том бүлэгт хуваагджээ. Ариун Британийн Эзэн Гүрэн (Америк, Англи), Хятадын Холбооны Улс (Азийн улсууд), Европын Холбоо (Европ, Африк). Британийн эзэнт гүрэн шинэ роботуудыг бүтээж эзлэн түрэмгийлэх бодлого явуулав. Японы Фүжи уулын доор роботын түлшинд шаардлагатай түүхий байдгийг илрүүлснээр Британийн эзэнт гүрэн Японыг эзлэн авч эзэнт гүрний 11-р бүс болгов. Гол дүрийн Лелөүч ви Британиа нь Британийн эзэн хааны хүү бөгөөд эхийг нь таалал төгссөний дараа охин дүүтэй нь цуг Японы руу цөлжээ. Үүнд өширхсөн Лелөүч эзэн хааны эсрэг Японы эрх чөлөөний хөдөлгөөнийг дүрээ нууцлан удирдаж Британийн эсрэг тулалддаг. Энд “One Piece”-ийн чөтгөрийн жимс гэдэг шиг C.C гэдэг охиноос хүнээр хүссэн зүйлээ хийлгүүлж чаддаг чадварыг авдаг. Харин “Death Note”-д гардаг гоц ухаан буюу хаадын язгуурт Лелөүч болон ханхүүдийн цэргийн болон улс төрийн уран аргыг үзэх болно.

Full Metal Alchemist: Brotherhood (Цул төмрөн алхимич нэрээр гарч байсан)

Төрөл

Адал явдалт, зөгнөлт

Найруулсан

Ириэ Яасүхиро

Бүтээсэн

Марүяама Хиро, Ёонаи Норитомо, Ояама Рио, Күрашигэ Нобүюүки

Зохиолыг бичсэн

Оноги Хироши

Гарсан өдөр

2009/4/5-2010/7/4

Анги

64

Насны ангилал

R - 17+


Эдвард, Алфонсе ах дүү хоёр эхийгээ амилуулахаар алхимид суралцав. Хүн бүтээнэ гэдэг алхимид хориотой бөгөөд гарах гарз дэндүү их байдаг авч ах дүү хоёр хориотой аргыг хэрэглэнэ. Тэгтэл эх амилсангүйн дээр өөрөө нэг хөлгүй болж дүү нь биегүй болсон байдаг. Дүүгээ аврахын тулд Эдвард нэг гараа зольж сүнсийг нь хуяганд оруулдаг. Үүний дараа ах дүү хоёр биеэ буцаахын тулд Философийн чулууг хайдаг. Тун сонирхолтой....

Attack On Titan (Үлэмж биетнүүдийн дайралт)

Төрөл

Адал явдалт, зөгнөлт

Найруулсан

Араки Тэцүро

Бүтээсэн

Киношита Тэцүяа, Татэиши Кэнсүкэ, Жорж Вада, Фүрүкава Шин, Нагасэ Томохито, Маэда Тошихиро

Зохиолыг бичсэн

Кобаяаши Яасүко

Гарсан өдөр

2013/4/7-2013/9/29

Анги

25 + 5 OVA

Насны ангилал

R - 17+


Death Note, Guilty Crown-ыг найруулсан найруулагч Араки Тэцүрогийн бас нэгэн гайхамшигтай бүтээл. Үлэмж биетнүүд гэнэт гарч ирэн хүмүүсээр хооллодог. Ямар учраас гарч ирсэн болоод яагаад хүмүүсээр хооллодог талаар хэн ч юу ч мэддэггүй. Хүмүүс тэд нартай тулалдахад хүчин мөхөсдөж байсан учраас маш олон давхар том хэрмийг барьж босгодог. Гэвч нэгэн өдөр үлэмж биетүүд дахин дайран хамгийн эхний хэрмийг нураан орж ирдэг. Энэ үеэр Эрэн Еагер, эгч Микаса Акермэн, багын найз Армин Арлерт нар зугтааж дотоод хэрэм рүү орж цэрэгт элсдэг. Цаашаа ярихгүй... үгүй ээ, бичихгүй, чи өөрөө үзээрэй wink

Cowboy Bebop

Төрөл

Зөгнөлт

Найруулсан

Ватанабе Шиничиро

Бүтээсэн

Минами Масахико, Икегүчи Казүхико

Зохиолыг бичсэн

Нобүмото Кэико

Гарсан өдөр

1999/4/3-1999/4/24

Анги

26

Насны ангилал

R - 17+


Найруулагч Ватанабе Шиничиро нь Samurai Champloo анимегаар бас алдартай. Манай жагсаалтад Samurai Champloo орсон байгаа. 2071 он, хүн төрөлхтөн сансарыг эзэмшсэн байлаа. Энд үед сансрын гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тулалдан барьж байсан тухай гарна.

Naruto

Төрөл

Адал явдалт, зөгнөлт

Найруулсан

Датэ Хаяато

Зохиолыг бичсэн

Сүмисава Кацүюүки (#1-132), Такэгами Жүнки (#133-220)

Гарсан өдөр

2002/10/3-2007/2/8

Анги

220

Насны ангилал

PG-13 - 13+


Юу ч ярих вэ дээ?!

Наруто хүүхэлдэйн киног энэхүү жагсаалтанд зайлшгүй байх ёстой гэдэгтэй бүгд санал нэгдэх байх. Шинэчилсэн хувилбар болох Наруто Шипуден нь ч үзэгчдийг маш амжилттайгаар байлдан дагуулсаар байгаа юм. Энэхүү цуврал нь бага насныханд зориулагдсан бөгөөд бүх дүр нь хөвгүүдийн манга стилийнх ажээ. Үйл явдлын тухайд гэвэл залуу нинжа Наруто Узумаки болон түүний найзуудын адал явдал, өөрчлөлт хөгжлийн тухай болон хэрхэн Наруто нь тосгоныхоо хамгийн чадварлаг нинжа болж буйг харуулдаг. Адал явдал, тулаант хэсгүүд нь хошин шогийн уур амьсгалыг тэнцвэртэйгээр агуулдаг учраас алдаршихад нь илүү нөлөөлсөн гэж үздэг.

Samurai Champloo

Төрөл

Адал явдалт, инээдмийн

Найруулсан

Ватанабэ Шиничиро

Бүтээсэн

Хамано Такатоши, Кочияама Такаши, Сатоми Тэцүро

Зохиолыг бичсэн

Обара Шинжи

Гарсан өдөр

2004/5/19-2005/3/19

Анги

26

Насны ангилал

R - 17+


Champloo буюу Чампуру гэдэг япон ардын загасны махтай хуурга байдаг. Энэ хуургатай адил өнгө төрх буюу энэхүү анимед Эдогийн үе, самурайн үеийг реп, хип хоп, графити гэх мэт орчин үетэй хольсон ертөнц өрнөнө.

Berserk (Араатан)

Төрөл

Зөгнөлт, аймшгийн, эмгэнэлт

Найруулсан

Такахаши Наохито

Бүтээсэн

Накатани Тошио, Окүно Тошиаки

Гарсан өдөр

1997/10/7-1998/3/31

Анги

25

Насны ангилал

R+ - Mild Nudity


1989 оноос одоог хүртэл гарч байгаа алдартай манганаас сэдэвлэн найм дахь жилдээ 25 ангит анимег гаргав. 2016 оны долдугаар сард шинэ аниме нь гарахаас төлөвлөж байгаа аж. Энэ аниме зохиолын манга хувилбарын зохиолч Миүра Кэнтарогийн зөвшөөрлөөр нэлээд том өөрчлөлт оруулж, зарим дүрийг нь хасаж, зарим ангийг нь улам "ширүүн" болгож өөрчилжээ.
 

Monster

Төрөл

Гэмт хэрэг

Найруулсан

Кожима Масаюүки

Бүтээсэн

Накатани Тошио, Тамүра Манабү, Юүи Такүяа, Марүяама Масао

Зохиолыг бичсэн

Урахата Тацүхико

Гарсан өдөр

2004/4/6-2005/9/27

Анги

74

Насны ангилал

R+ - Mild Nudity


Германы Дүссэлдорф хотын Эислерийн нэрэмжит эмнэлэгт тархины мэс засалчаар японы эмч Тэнма Кэнзо ажилладаг байлаа. Нэг өдөр толгойдоо сумны шархтай хүү, хотын дарга хоёрын аль нэгт нь мэс засал хийх ёстой болжээ. Эмнэлгийн дарга хотын даргад мэс засал хийх гэж тушаасан ч Тэнма хүүг аварч чаддаг боловч хотын даргын мэс засал амжилтгүй болж амиа алдав. Даргын үгнээс зөрснөөр эмнэлгийн байр сууриа алджээ. Тэгтэл удалгүй Тэнмад дургүй байсан эмнэлгийн дарга болон бусад хүмүүс учир битүүлгээр амиа алдаж, аварсан хүү нь алга болдог. Есөн жилийн дараа хүү эргэж ирдэг бөгөөд Тэнма аймшигтай алуурчныг үхлээс аварснаа ойлгов. Ингээд Тэнма өөрийн хийсэн гэмийг цайруулахаар цуврал алуурчин хүүг хөнөөхөөр эрэлд гардаг. Цааш сонирхолтой үйл явдал өрнөсөөр байх болно.

Neon Genesis Evangelion

Төрөл

Тулаант

Найруулсан

Анно Хидэаки

Бүтээсэн

Кобаяаши Норико, Сүгияама Юүтака

Гарсан өдөр

1995/10/4-1996/3/27

Анги

26

Насны ангилал

R - 17+


Аварга биет мангасууд дэлхий дээр гарч ирэн хүмүүсийг устгаж эхэлдэг. Хүмүүс тэдний эсрэг шилдэг зэвсэг бүтээсэн нь хүний мэдрэлийн системтэй холбосон Evangelion гэдэг роботыг бүтээжээ. Роботын гэмтэл нь хүний биед шууд мэдрэгддэг гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн уг роботыг бүтээхдээ аварга биетийн биеийг ашигласан байдаг. Тиймээс тэдэнтэй эн зэрэгцэх хүчтэй болжээ.

Hellsing

Төрөл

Аймшгийн, зөгнөлт

Найруулсан

Иида Үманосүкэ

Зохиолыг бичсэн

Конака Чиаки

Гарсан өдөр

2001/10/10-2002/1/16

Анги

13

Насны ангилал

R - 17+


Хеллсин бол цус сорогчдыг устгадаг цус сорогч. "Зүгээр л үз" гэдэг анименүүдийн нэг.

Ghost In The Shell

Анхны манга нь 1989 онд гарсан. Одоогийн байдлаар 3 цуврал, 4 бүрэн хэмжээний анги, 3 анимэйшн хувилбар гарсан байна. 2017 онд кино нь гарахаар төлөвлөж байгаа.  Үндсэн зохиолиос дурдвал, техник, роботууд хөгжсөн ирээдүйд хүмүүс гэмтсэн эд эрхтнээ төмрөөр солих болжээ. Гаргүй боллоо, робот гар залгалаа. Хөлгүй боллоо, робот хөл залгалаа. Тархины мэдээллээ ч хадгалах төхөөрөмжид хийчихнэ. Ингэж явсаар хүн бүх зүйлээ солиход би биш болж төмөр робот болох уу? аль эсвэл төмөр доторх би оршин байх уу? гэсэн асуултыг дэвшүүлдэг. Робот хүн хоёр холилдсон цоо шинэ ертөнцөд янз бүрийн гэмт хэргүүд гардаг. Түүний эсрэг тэмцэж байгаа тухай гардаг.

Steins Gate

Төрөл

Шинжлэх ухааны, зөгнөлт, уянгын

Найруулсан

Хамасаки Хироши, Сато Такүяа

Бүтээсэн

Иваса Гакү

Зохиолыг бичсэн

Ханада Жүкки

Гарсан өдөр

2011/4/6-2011/9/14

Анги

24 + 1 OVA

Насны ангилал

R - 17+

Энэ анимены цаг хугацаагаар аяладаг арга нь ёстой сонирхолтой. 

Hunter x Hunter

Төрөл

Зөгнөлт, адал явдалт

Найруулсан

Кожина Хироши

Зохиолыг бичсэн

Хирано Ёошихиса

Гарсан өдөр

2011/10/2-2014/9/23

Анги

148

Насны ангилал

R - 17+


Анх 62 ангитайгаар 1999 онд гарч байсан ч 2011 онд дахин шинээр буюу өөр найруулагчтайгаар хийгдсэн. Гэмт хэрэгтнүүдийн барихын төлөө аюулыг сөрж, алдагдсан эрдэнэсийг эрдэг хүмүүсийг Ангуучид гэдэг. Олон жилийн өмнө явсан эцгийгээ олохоор эцэс буцалтгүйгээр Ангууч болох замыг сонгосон Гон хүү болон түүний нөхдийн тухай гарна.

Claymore

Төрөл

Зөгнөлт, уянгын

Найруулсан

Танака Хироюүки

Зохиолыг бичсэн

Такзми Масанори

Гарсан өдөр

2007/3/3-2007/9/25

Анги

26

Насны ангилал

R - nudity


Ёома гэдэг чөтгөрүүдийн эсрэг нэгэн нууц байгууллага хагас хүн, хагас ёома хүмүүсийг бүтээдэг. Тэдгээр хагас хүмүүсийг “Цагаан нүдэт шулам” буюу Клеймор гэдэг. Бүх Клейморууд эмэгтэйчүүд байдаг ба хүчээ хэтрүүлбэл бүрэн ёома болон хувирдаг. Клейморууд байгууллагын даалгавраар ёомануудтай тулалддаг. Мөн л сонирхолтой аниме юм.

#Freetime #Anime #Cosplay #Teenagers