Сурагчид МАРГААШ хичээлдээ орно


Сондор | YOLO.MN
2018-01-31

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусч, сурагчид маргааш хичээлдээ орох гэж байна.

Арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томуу, төст өвчний тохиолдол их байгаа тул сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 1 хүртэл болгосон билээ.

Харин аймаг, сум, тосгон, багийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 1-22-ны өдрүүдэд амарсан юм.

 

#student #school #vacation