"A-Sound"-ын ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР худалдаанд гарлаа


Сондор | YOLO.MN
2018-01-30

"A-Sound" хамтлаг жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг FOREVER амьд тоглолтоо долоо дахь удаагаа хийх гэж байна.

Crocus Event Hall-д хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагаас болох энэхүү тоглолтын тасалбар өнөөдрөөс Easyticket.mn сайтаар худалдаалагдаж эхэллээ.

Хамтлагийн зүгээс FOREVER тоглолтдоо зориулж ковер уралдааныг зарласан байна. Тэд хамтлагийн зургаа дахь "гишүүнээ" хайж байна. Мэдээллийг энд дарж авна уу.

Мөн хамгийн их Like&Share-тэй бүтээлийн эзнийг тоглолтын хос тасалбар хүлээж байна.


Тоглолт Crocus Event Hall-д /хуучнаар Гутлын үйлдвэрийн хойно зам дагуу/ хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагаас

FOREVER тоглолтын тасалбарын үнэ 35`000₮

Ширээ захиалгыг 94741404 утсаар авна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Монгол Контент ХХК

#ASound #Ticket #Concert