“ТАТАР” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ


Сондор | YOLO.MN
2018-01-29

"Татар" хамтлаг "Хайрыг хүндэл" бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 17-н буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хийхээр бэлтгэлээ хийж байна.

"Татар"-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ.  "Крокус эвент холл"-д 19.00 цагт болох  энэ тоглолтдоо цомгууддаа орсон бүтээлүүдээс "Бусдын хайрыг хүндэл", "Бороо", "Ганцаараа", "Эсрэг өдөр" зэрэг залуусын сэтгэлд хүрсэн дуунуудаа дуулах юм.

Энэ тоглолтыг "Монгол Контент" компани "Монгол Мюзик" төслийнхөө хүрээнд зохион байгуулах бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар "Татар" хамтлагийнхан тоглолтын зохион байгуулалтад санаа зовохгүй уран бүтээлдээ анхаарал хандуулах нөхцөл бүрдэж байна.

Тоглолтод "Люмино", амьд хөгжмийн "Legos" хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A Cool нар оролцоно.

#Tatar #Concert #Album