"А-SOUND” хамтлаг 6 дахь гишүүнээ хайж байна


Сондор | YOLO.MN
2018-01-29

Гэгээн хайрын өдөр хийх "А-Sound" хамтлагийн FOREVER тоглолтонд зориулж хамтлагийн зүгээс нэгэн уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцох хүмүүс хамтлагийн дуунуудаас дуртайгаа сонгон тоглож, дуулж бичлэг хийн  A-Sound page хуудас руу илгээх юм.

Бичлэгийг энэ сарын 10-н хүртэл хүлээн авч уг хуудсанд нийтлэх бөгөөд видео ямар ч хэлбэрээр бичигдсэн байж болно.

Хамтлаг ялагчийг хоёрдугаар сарын 11-нд LIVE-р шалгаруулах бөгөөд хоёрдугаар сарын 14-нд FOREVER тоглолтонд хамтран дуулна.

Мөн хамгийн их Like&Share-тэй бүтээлийн эзнийг тоглолтын хос тасалбар хүлээж байна.

 

#ASound #Finding #Member