Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ


Б.Хулан | YOLO.MN
2018-01-29

Сагсчин Коби Брайнт  бол бүх цаг үеийн хамгийн их амжилт үзүүлсэн NBA-ын тамирчдын нэг билээ. NBA-ын таван удаагийн аварга, Бүх оддын 18 удаагийн аварга, NBA-ын бүх багийн аварга гээд түүний гаргасан амжилт их.

Лакерст түүнийх шиг амжилт гаргасан домгууд тийм ч олон биш. Гэхдээ түүний энэ амжилтын жагсаалт дүүрэх болоогүй бололтой.

Саяхны нэг өдөр Коби Брайнтын богино хэмжээний кино, "Dear Basketball" кино Оскарт "Шилдэг богино хэмжээний кино"-д нэр дэвшиж буйг мэдэгджээ.

Энэхүү кино нь Коби 2015 онд зодог тайлж буйдаа зориулж бичсэн "The Players' Tribune" гэх шүлэг бүхий захианаас нь санаа авч анимэйшн болгосон хувилбар ажээ.

Тэрээр өөрийнх нь бүтээл нэр дэвшсэнийг мэдээд Твиттер дээрээ захиаг нь кино болгож чадсанд хамгийн их талархаж байгаагаа дурдаад анимейшн бүтээгчдээ хамтатган жиргэжээ.

“Dear Basketball” киноны анимейшн бүтээгчээр ажилласан Глен Киань бол “Бяцхан лусын дагина” (The Little Mermaid), “Гоо үзэсгэлэн ба Араатан” (Beauty and the Beast) зэрэг сонгодог бүтээлүүдийг “амилуулсан” нэгэн юм.

#KobeBryant #Basketball #Movie