ЗАХИДАЛ: Манай ангийн багш МИНИЙ ЭЭЖ


ССҮТөв | YOLO.MN
2018-01-29

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би ангийхантайгаа бараг таардаггүй, манай ангийн багш манай ээж

Би үүнийг тэвчихийг хүсдэггүй очоод хэлэхээр бөөнөөрөө над руу дайрдаг. Ийм зүйл нэг биш нэлээн хэдэн удаа болж байсан. Би яг яавал дээр вэ?

Сайн байна уу? Намайг Н… гэдэг би одоо 9-р ангийн охин. Би ангийхантайгаа бараг таардаггүй, манай ангийн багш манай ээж. Тийм учраас ангийхан маань надад дургүй байх л даа.

Ямар нэгэн юм болвол миний нүдэн дээр ээжийг минь муулдаг. Би үүнийг тэвчихийг хүсдэггүй очоод хэлэхээр бөөнөөрөө над руу дайрдаг. Ийм зүйл нэг биш нэлээн хэдэн удаа болж байсан. Би яг яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэрвээ энэ дүрийн зөрчлийн асуудлыг ярилцаж шийдэхгүй бол чиний одоогийн байдал хэвээрээ байсаар л байна

Юун түрүүнд танай ангийн багш чи хувьд ээж харин бусад хүүхдийн хувьд зүгээр л багш. Чи ч гэсэн хичээлийн цагаар ээжийгээ ангийн багш гэдэг дүрээр хардаг болвол ямар вэ? Энэ талаар ээжтэйгээ ярилцаж үзсэн үү?

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. "Манай ангийн багш манай ээж тийм учраас ангийнхан маань надад дургүй байх л даа" гэдэг бодол нь чамайг өөрийгөө ангийнханаасаа тусгаарлахад хүргэж байна. Мэдээж ангийн багш өөрийнх нь ээж байна гэдэг нь төвөгтэй байх. Гэхдээ нэгэнт байдал ийм тул үүнийг яаж эвтэйхнээр шийдвэрлэх вэ гэдэгт төвлөрвөл илүү дээр.

Чи ээжийнхээ ангийн сурагч учраас ангийнхантайгаа таарамжгүй байна гэдэг харамсалтай шүү дээ. Юун түрүүнд танай ангийн багш чи хувьд ээж харин бусад хүүхдийн хувьд зүгээр л багш. Чи ч гэсэн хичээлийн цагаар ээжийгээ ангийн багш гэдэг дүрээр хардаг болвол ямар вэ? энэ талаар ээжтэйгээ ярилцаж үзсэн үү? Жишээ нь: сэтгэл судлаачид өөрийн найздаа юм уу таньдаг хүндээ зөвлөгөө өгдөггүй. Учир нь тухайн хүнийг үйлчлүүлэгч биш найз гэдэг дүрээр нь хараад байдаг болохоор зөвлөгөө үр дүнтэй болдоггүй юм. Үүнтэй адилаар чи ээжийгээ багш гэж харахад хэцүү байвал ангиа солих талаар ээжтэйгээ ярилцвал ямар вэ? харин ангийн хүүхдүүд ээжийг чинь "муулах" үед хэцүү санагдаад байвал тэд танай ээжийг биш өөрсдийнхөө ангийн багшаа муулж байна гэдгийг ялгаж ойлгоорой.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц. Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Teacher #Mother #Classmate