АНГЛИ ХЭЛНИЙ мэдлэгээ дээшлүүлэхэд чинь туслах ЦАХИМ ХУУДСУУД


Сондор | YOLO.MN
2016-05-02

Хэрвээ чамд дамжаанд суралцаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх цаг зав гарахгүй байгаа бол интернэтээр хэл сурах олон боломж байдгийг дуулгаж байна.  Тэдгээрээс англи хэлээ сайжруулахад тань туслах долоон сонирхолтой цахим хуудсыг танилцуулъя.

  1. verbling.com — бусад орны багш нартай онлайнаар харьцах боломжийг олгодог.
     
  2. engvid.com — хэлний янз бүрийн түвшинтэй хүмүүст зориулсан видео хичээлүүд. Танд ямар нөхцөл байдалд хэрхэн ярьж, харилцахыг заах болно. Тухайлбал, тааруу үйлчилгээтэй бол хэрхэн гомдол гаргах, эсвэл оршуулгын ёслолд хэрхэн эмгэнэл илэрхийлэх гэх мэт. Үзсэн хичээлээ хэрхэн тогтоож ойлгосноо тестээр шалгуулж болно. Долоо хоног бүр хичээл шинэчлэгдэж байдаг.
     
  3. cucirca.eu — энэхүү сайтаас англи хэл дээрх цуврал кинонууд үзэх боломжтой. Өөрийн сонирхлын дагуу киногоо сонгож, харилцан яриаг нь сонсох боломж олгоно. Танд ойлгохгүй үгсийг ухрааж сонсох, толь бичгээс мэдэхгүй үгээ харах боломжийг олгоно.
     
  4. npr.org — олон улсын үйл явдлын мэдээллийн цахим хуудас. Энэхүү цахим хуудаст ойр зуурын харилцан ярианд хэрэглэгддэг үгсийн сан тааралдахгүй л болов уу. Зарим мэдээ мэдээллийг уншихаас гадна бас сонсох боломжтой.
     
  5. ted.com — амжилттай яваа хүмүүсийн илтгэлийг үзэх боломжтой бөгөөд шинэ санаа, урам зориг авах  болно. Түүнээс гадна таны хэлний мэдлэгт багагүй хувь нэмэр оруулах болно. Чи эндээс илтгэл сонсохоос гадна унших боломжтой.
     
  6. ankisrs.net — үг болон холбоо үгсийг тодорхой давтамжтайгаар цээжлүүлэхэд зориулагдсан программ. Программыг татаад өөрийн мэдэхгүй үгээ ч нэмэх боломжтой.
     
  7. puzzle-english.com — тоглоомын аргаар дүрмээ бататгаж, хэл яриагаа сайжруулах боломжтой. Гэхдээ энэхүү сайтыг орос хэлний мэдлэгтэй тохиолдолд бүрэн ашиглах боломжтой юм. wink

#English #Lesson