Хүйтэн ӨВЛИЙГ ХӨГЖИЛТЭЙ өнгөрөөцгөөе!


Бизнес мэдээ | YOLO.MN
2018-01-25

Ойрын өдрүүдэд гадаа ч нэлээн хүйтэн байна шүү. Уншигч та бүхэн эдгээр хүйтэн өдрүүдийг юу хийж өнгөрөөж байна? Өдөржин гэртээ зурагт үзэн, сошиал ертөнцөд үнэт цагаа дэмий өнгөрөөн уйдан суугаа юм биш биз.

Хэдий гадаа хүйтэн ч гэлээ энэ сайхан улирлын амралтыг цэвэр агаарт, нэг өдрийг найз нөхөдтэйгээ хөгжилтэй,  дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж байна шүү.

Та 8000₮-өөр өдөржин зугаатай байж чадна гээд бод доо. Өөрийн хүссэн киногоо сонгон үзэж, амтат ундаа бэлгэнд аван мөн мөсөн гулгуур, автомат тоглоом, зөөлөн тоглоомын төвөөс сонгон тоглох боломжийг ердөө л 8000₮-өөр авах боломжтой.

Энэ итгэмээргүй багцыг бидний сайн мэдэх Хүннү шоппинг моллын ХҮННҮ ЭНТЕРТЭЙНМЕНТ ТӨВ нь сурагчдын амралтанд зориулан гаргасан байна.  Өвлийн 8000 багц нь 1 сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ гэнэ.

Бүгдээрээ улирлын амралтаараа ХҮЙТЭН ӨВЛИЙГ ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨРӨӨЦГӨӨЕ.













#Winter #Movie #Freetime