Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт дараах өөрчлөлтийг оруулжээ


Сондор | YOLO.MN
2018-01-24

Австралийн Засгийн газар гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Тус улсад 2013 оноос эхлэн монгол оюутнууд тэтгэлгээр суралцаж эхэлсэн юм.

Тэтгэлгийн өргөдлийг ирэх сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх цахимаар хүлээн авна.   

Энэ оноос эхлэн тэтгэлгээр суралцах оюутнуудад тавьдаг шаардлагад дараах өөрчлөлтийг оруулжээ.

  • IELTS шалгалтын оноо хамгийн багадаа 5.0 байх.
  • Унших, бичих ур чадварын шалгалтын оноо мөн л хамгийн багадаа 5.0 байна.
  • Сонсох, ярих ур чадварын шалгалтын оноо 5.0-аас бага байж болно.
  • Өргөдөл гаргагч ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хоёр жилийн турш тасралтгүй ажилласан байх шаардлагагүй.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

#Scholarship #Student #Australia