DJI 4К чанартай бичлэг хийх ХАМГИЙН ЖИЖИГ ДРОНЫГ танилцууллаа


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-24

Өчигдөр DJI компани Mavic Air хэмээх шинэ загварын дроноо танилцууллаа. Хэмжээгээр Spark дроноос бараг жижигхэн бөгөөд 799 ам. долларын үнэтэй худалдаанд гарах энэ дрон 4К чанартай дүрс бичиж, 21 минут нисэж чадна.

2,3 инчийн CMOS мэдрэгч, 24мм-ийн 2,8 өрцтэй дуран бүхий камер нь 12 мегапиксел чанартай зураг авч, 4К бичлэгийг секундэд 30 кадрын хурдтай авч чадах аж. Харин 1080 чанартай дүрсийг секундэд 120 кадр авч чадна.

Хамгийн гол нь энэ удаад компани өөр дээрээ 8GB санах ойтой дрон үйлдвэрлэжээ. Ингэснээр хэрэглэгчид картаа мартсан байсан ч гэсэн богино хэмжээний бичлэг хийх боломжтой болсон аж.

Эдгээрээс гадна Mavic Air дрон өөр дээрээ “Дэвшилтэт зайлсхийх систем/APAS/” буюу саад мэдэрч, хүний оролцоогүйгээр тойрч гарах системтэй болжээ.  

Эх сурвалж: TheVerge

#Mavic #Air #Technology