ЗАХИДАЛ: Найз охин минь архи тамхи хэрэглэдэг ч би түүнд хайртай


ССҮТөв | YOLO.MN
2018-01-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би яаж түүнийг болиулах вэ?

Тэр охиноос зайгаа барья гэхээр бидний урт удаан үерхэл санаанд ороод чаддаггүй юм. 

Намайг Г… гэдэг би 14-н настай эрэгтэй. Манай найз охин архи тамхи хэрэглэдэг. Би тэрэнд нь үнэхээр дургүй. Угаасаа тийм юмыг ч үзэж чаддаггүй. Тэр охиноос зайгаа барья гэхээр бидний урт удаан үерхэл санаанд ороод чаддаггүй юм. Тэр архи тамхи хэрэглэдэг ч би түүнд хайртай шүү дээ. Би яаж түүнийг болиулах вэ? Туслаач... Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Найз охин нь ямар шалтгааны улмаас архи тамхи хэрэглээд байгааг нь өөртэй нь сайн ярилцаж үзээрэй

Архи, тамхи хэрэглэх нь орчин үеийн миллениал залуучуудын стиль яав ч биш гэж бас дамжуулаарай. 

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Найз охин нь ямар шалтгааны улмаас архи тамхи хэрэглээд байгааг нь өөртэй нь сайн ярилцаж үзээрэй. Насанд хүрээгүй хүүхэд архи тамхи хэрэглэх нь бие, сэтгэл, оюун ухаан гээд бүх зүйлд нь маш их хортой учраас өөрт нь туслахыг хүсч байна гэдгээ бас хэлээрэй. Хэрвээ түүнд ямар нэг асуудал байгаад түүнийгээ шийдэж чадахгүй байвал сэтгэл судлаачтай уулзахыг зөвлөөрэй.

Архи, тамхи хэрэглэх нь орчин үеийн миллениал залуучуудын стиль яав ч биш гэж бас дамжуулаарай. Орчин үеийн залуус илүү эрүүл мэнддээ анхаарсан бие, оюун ухаан, сэтгэл зүйгээ өв тэгш хөгжүүлэхийг эрмэлздэг стильтэй болсон шүү дээ. Бас түүнийг өөрчлөгдөхөд нь тусалж хамтдаа юу хийж болох вэ, цагийг хамт яаж өнгөрөөвөл тэр өөрчлөгдөх бол гэдгийг бодоод үзээрэй. 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Smoke #Vodka #Love #Girl #Advice