Дуучин Эд Ширан СҮЙ ТАВЬЖЭЭ


Би сайн  ЭЦЭГ байх болно.

Эд Ширан

Улаан шаргал үстэй алдарт дуучин Эд Ширан (Ed Sheeran) болон түүний найз бүсгүй болох Чэрри СиБорн (Cherry Seaborn) нар маш урт удаан хугацаанд үерхсэн билээ. Тэгвэл дуучин залуу маань өнгөрөгч Бямба гарагт өөрийн инстаграм хуудсандаа сүй тавьсан тухайгаа дагагч фэнүүд болон олон нийтэд зарлажээ. 

Эд энэ талаар хэлэхдээ "Шинэ оны өмнө сүйт залуу боллоо. Бид маш их аз жаргалтай хайраар бялхаж байна мөн бидний муурнууд ч бас..." хэмээн нийтэлжээ. 

Аз жаргалтай шинэхэн сүйт залуу Эд Ширан

Тэд хоорондоо нэг л насны зөрүүтэй ба анх дунд сургуульд хамт сурдаг байхдаа танилцаж байжээ. 2016 онд уран бүтээлээ түр зуур зогсоосон Эд тухайн үедээ найз бүсгүйтэйгээ дэлхийг тойрон аялж цагийг хамтдаа өнгөрөөж байжээ. Эхэндээ тэд харилцаагаа тайван байлгахын тулд нууцалж нам гүм байдаг байв. Удалгүй сайн найз болох Тейлор Свифтийн үдэшлэг дээр хамтдаа ирэхдээ ил болгожээ. 

Тэрбээр үнэхээр сайн аав болно гэдэгтээ итгэлтэй байгаа гээд "Миний туйлын хүсэл бол ирээдүйд хүүхэдтэй болох. Илүү зүйлд анхаарал хандуулахгүйгээр өөрийнхөө амьдралд л анхаарах болно. Эрэгтэй хүн хүүхэдтэй болсон цагаасаа эхлэн амбицаас илүүтэй "Би сайн эцэг байх болно" гэдэгт л анхаарлаа хандуулах нь ойлгомжтой" хэмээжээ.  

Түүний хит болсон ихэнх дуунууд нь романтик хайрын дуунууд байдаг. Найз бүсгүй Чэрри нь уран бүтээл хийхэд нь урам зориг, дэмжлэг ихээхэн үзүүлдэг ба магадгүй энэ олон амжилтынх нь үндэс байх. Нэгэн томоохон ярилцлагадаа тэрээр өнгөрсөн жил дуу хөгжмөөс түр завсарласан нь надад жинхэнэ хайр дурлалыг мэдрэх боломж олгосон гэжээ. 

Эд хэлэхдээ "Жинхэнэ хайрыг мэдрэх цаг нь болсон гэж би бодож байна. Би үргэлж халуун дулаан харилцаан дунд оршдог. Тиймээ би бол улаан шаргал үстэй Ирланд хүн" хэмээн хэлсэн байдаг. 

 

Түүний талаарх дэлгэрэнгүй намтар, уран бүтээлийнх нь талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

#Ed Sheeran #Affiance