Зэйн найз охин Жижигийн нүдний зургийг цээжиндээ шивүүлсэн үү?


О.Хандмаа | YOLO.MN
2018-01-22

"One direction" хамтлагийн гишүүн асан Зэйн Малик, загвар өмсөгч Жижи Хадид нар хамтран амьдраад багагүй хугацааг үджээ. Тэднийг шүтэн бишрэгчид нь тохирсон сайхан хос гэлцэх нь олонтаа. 

Жижи Хадид нэгдүгээр сарын 12-нд буюу найз залуугийнхаа 25-н насны төрсөн өдөрт зориулан "Би чамдаа үгээр хэлж үзгээр бичимгүй их хайртай. Чинийхээ хичээнгүй байдал, хөдөлмөрч зангаас чинь үргэлж урам зориг авдаг шүү. Би чамаараа үргэлж бахархах болно" гэсэн утга бүхий үгсийг инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлсэн нь олон ч хүний зүрх сэтгэлд хүрч, бүгд тэдэнд аз жаргал хүсчээ. 

Харин саяхан Зэйн Малик бүүмерэнг аппликэйшнийг ашиглан хийсэн видеондоо хагас нүцгэн байсан ба шүтэн бишрэгчид нь нэгэн зүйлийг анзаарч маш олон сэтгэгдэл үлдээсэн нь түүний цээжин дээрх шинэхэн шивээстэй холбоотой гэнэ. Хүмүүс түүнийг найз охиныхоо нүдийг цээжиндээ шивүүлсэн байна гэж таамаглаж байгаа ажээ.

Харин чиний бодлоор энэхүү шивээсийг Жижигийн нүдний зураг гэж бодож байна уу?



#ZaynGigi #Eye #Tattoo