U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа


Сондор | YOLO.MN
2018-01-19

МҮСБХ-ноос энэ сарын 15-наас 19-ны хооронд  Отгонтэнгэр сургуулийн нэрэмжит   U18 насны УАШТ-ийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд хот,  хөдөө орон нутгийн эрэгтэй 26, эмэгтэй 10 багийн тамирчид  оролцлоо.

Тэмцээний тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болж эрэгтэй аварга багаар Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай Багануур ST баг тодорсон бол дэд аваргаар Д.Лхагваа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг,  хүрэл медалийн эздээр Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг  шалгарлаа.

Харин эмэгтэй төрөлд Гэрэлт-Од дасгалжуулагчтай Хан-Уул 52-р сургуулийн баг аварга болсон бол дэд аваргаар Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг шалгарсан. Харин тэмцээний хүрэл медалыг ОУХМ Д.Гүржав дасгалжуулагчаар удирдуулсан Дархан-Уул аймгийн баг тамирчид хүртлээ.  Мөн тус тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Багануур ST багийн тоглогч М.Өлзий-Орших, эмэгтэй шилдэг тоглогчоор Хан-Уул дүүргийн тоглогч Цэлмэг тодорлоо. Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчидод Отгонтэнгэр их сургууль үнэгүй сурах эрхийн  бичгийг гардуулан өгснөөс гадна Хан-Уул дүүргийн багийн тоглогч Булганд сургуульдаа үнэгүй сурах эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.

Тэмцээнд сайн тоглолтыг  үзүүлсэн тоглогчдоос  шилдэг гарааны таван тоглогчийг нэрлэсэн юм. Ингээд та бүхэнд шилдэг гарааны тавтыг танилцуулья. Эрэгтэй шилдэг төвийн тоглогчоор Завхан аймгийн тоглогч Батзаяа, хүчний тоглогчоор  Багануур ST багийн тоглогч Ихбаяр, довтлон тоглогчоор Ирээдүй цогцолбор сургуулийн тоглогч Мөнхтөр, хамгаалан тоглогчоор Говьсүмбэр аймгийн багийн тоглогч Мөнх-Оргил, холбон тоглогчоор Ирээдүй цогцолбор сургуулийн тоглогч Дашравдан нэрлэгдлээ.

Харин эмэгтэй шилдэг төвийн тоглогчоор Хан-Уул дүүргийн тоглогч Булган, шилдэг хүчний тоглогчоор Дархан-Уул аймгийн тоглогч Эрдэнэ-Од, шилдэг довтлон тоглогчоор Баянгол дүүргийн тоглогч Гэрэлмаа, шилдэг хамгаалан тоглогчоор Дархан-Уул аймгийн тоглогч Болортуяа, шилдэг холбогчоор Анужин нэрлэгдлээ.  

Тэмцээний шилдэг дасгалжуулагчдаар Багануур ST багийн дасгалжуулагч Б.Үүрдсайхан, Ирээдүй цогцолбор сургуулийн дасгалжуулагч Д.Лхагваа, Хан-Уул дүүргийн дасгалжуулагч Гэрэлт-Од, Говьсүмбэр аймгийн багийн  дасгалжуулагч Баттогтох, Баянгол дүүргийн багийн дасгалжуулагч Б.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Д.Гүржав нар нэрлэгдлээ. 
















#Basketball #Event #Teenagers