Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-19

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 1-р сарын 20, 21-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.  

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно. wink

-ҮЙЛ ЯВДАЛ-

DREAMCATCHER БУЮУ ЗҮҮД МАНАГЧ ХИЙХ СУРГАЛТ

Хэзээ: 1-р сарын 20, 21-нд 11:00 цагт 
Хаана: Цэнхэр мод ТББ
Дэлгэрэнгүй: Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан сургалтууд эхэллээ. Гэр бүл, найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлэхийг урьж байна. 
Лавлах утас: 80170777, 77170777
Тасалбар: 15000₮


СЭТГЭЛЗҮЙН ЛЕКЦ

Хэзээ: 1-р сарын 21-нд 19:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Энэ удаад бид олон төрлийн сэдвүүдийг цоо шинэ арга замаар хөндөж ярилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох анхан, дунд шатны семинарт урьж байна. 1, 2, 3, 4-р шатны аль нэгэнд суусан болон анх удаа ирэх гэж буй шинээр сонирхож байгаа хүн бүрт нээлттэй!

НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болно. Энэ семинарт суусны дараа та юмс, үзэгдлийг арай өөрөөр хардаг болж ч магадгүй юм. 

Тасалбар: 10000₮


BECOME A HOST FAMILY FOR A FOREIGN EXCANGE STUDENT

Хэзээ: 2018.01.21-нд 13:00 цагт 
Хаана: Баруун 4 замын Рамада зочид буудал 4 давхар 
Дэлгэрэнгүй: AIESEC ОУБ энэ зун зохион байгуулах “NEXTEP” ахлах ангийн хөтөлбөрт багшлах олон улсын оюутнуудыг сайн дураараа гэртээ байрлуулах сонирхолтой гэр бүл, хувь хүмүүст зориулан хөтөлбөр болон "Host айл" байхын талаарх нээлттэй мэдээлэл хүргэх эвэнт зохион байгуулж байна.

Үйл явдалд хүрэлцэн ирснээр гадаадын оюутныг гэртээ байлгах ямар давуу талтай болох, одоо байрлаж байгаа гадаад оюутан болон байрлуулж буй айлын хүмүүсээс мэдээлэл, хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.

Тасалбар: Үнэгүй


RAPPER BIG GEE AND REAL LABEL "REAL TALK" СУРГАЛТ УУЛЗАЛТ

Хэзээ: 1-р сарын 20-нд 13:00 цагт
Хаана: Workcentral Mongolia
Дэлгэрэнгүй: "Хувь хүний тогтвортой хөгжил" төрийн бус байгууллага нь хүүхэд залуусын ирээдүйн зорилго, хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс сар бүр сургалт уулзалт зохион байгуулдаг билээ. 

"REAL TALK" сэдвийн хүрээнд залуучуудтай ярилцах болно. Өнөөгийн нийгэмд залуусын өмнө тулгарч буй асуудал, дуу хөгжмийн тухай, хэрхэн зорилгодоо хүрч зөв замаар урагшаа тэмүүлж болох тухай нэг өдрийг хамтдаа ярилцаж өнгөрүүлэх юм.

  • Rapper Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ )
  • Rapper Wolfizm 
  • Producer Chinhustle
  • DJ. DJoker-Gezeg
  • Producer Luuya нар оролцоно. 

Тасалбар: 10000₮


ХУУЧИН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Хэзээ: 1-р сарын 20-нд 11:00 цагт эхлэнэ. 
Хаана: Startup Terminal
Дэлгэрэнгүй: Ном шимтэн уншдаг хүн бүрийг хүрэлцэн ирж хэрэгтэй номоо хямд үнээр эндээс авахыг урьж байна. 


CAFFEINE TIME WITH NONO!

Хэзээ: 1-р сарын 20-нд 14:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: 

1. Гар аргын кофе
Moka Pot, Hand drip, Turkish эдгээр гурван гар аргын кофег чанах арга болон амталгаа

2. Кофе гэж юу вэ? 

• Кофены үүсэл хөгжил
• Кофены төрөл
• Кофе хууралт
• Кофе бутлах 
• Кофены зөв хэрэглээ 
• Кофены соёл
• Кофе хүний биед хэрхэн нөлөөлдөг

Эдгээр сэдвээр чөлөөтэй ярилцан мэдлэгээ хуваалцах

3. Espresso машин ашиглах

• Espresso машины бүтэц
• Машинтай аюулгүй ажиллах
• Машины Кофе төрлүүд
• Espresso шахаж сурах 
• Cappuccino сүү хөөсрүүлж сурах, аягалалт

Эдгээрээс гадна хүрэлцэн ирсэн зочиддоо өөрт тохирсон кофены амтыг олоход нь туслах болно.

Тасалбар: 10000₮


ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ – ЯПОНД ХЭРХЭН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ ВЭ?

Хэзээ: 1-р сарын 20-нд 12:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Гадаадад сурахыг хүсэж буй оюутан залуусын хувьд Япон орон нь чанартай боловсролын системтэйгээс гадна ажиллаж амьдарч сурахад хамгийн тохиромжтой улс төдийгүй ОУ-ын оюутанд олгодог тэтгэлэгийн хэмжээгээрээ Азидаа тэргүүлдэг улс билээ.

Тэгвэл тухайн улсад хамгийн бага зардлаар суралцах, тэтгэлэгт хэрхэн, яаж хамрагдах, өөрийгөө хэрхэн бэлтгэх, аль хотод ямар сургууль сонгох нь илүү тохиромжтой зэрэг та бүхэн өөрсдийн сонирхсон асуултуудынхаа хариултыг өдөрлөгт ирснээр мэдэж авах боломжтой. 
Тасалбар: 6000₮


-ҮЗВЭР-

Ж.ПУЧЧИНИ "ЧИО ЧИО САН" ДУУРЬ

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2018.01.20, 01.21-нд 17:00 цагт
Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тоглолтын төрөл: Дуурь
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Насны ангилал: 6+
Тасалбарын үнэ: 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮
Хөгжим: Жакомо Пуччини
Цомнол: Л.Иллика, Ж.Жиакоза
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Найруулагч: Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан
Ерөнхий зураач: Ардын зураач Ч.Гунгаасүх

"Чио чио сан" дуурийн цомнолыг Италийн Луижи Иллика, Жузеппе Жиакоза нар Жон Лютер Лонгийн "Эрвээхий хатан" богино туужаас сэдэвлэн бичсэн ба "Эрвээхий хатан" богино туужийг Пьер Лоти хэмээх франц зохиолчийн 1898 онд бичсэн "Хризантем Хатагтай" хэмээх хагас намтарчилсан бүтээлээс сэдэвлэсэн түүхтэй. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон ба хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж, эцсийн хувилбарыг гаргасан нь эдүгээ "Үндсэн эх" хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна.

Эмэгтэй хүний сэтгэлийн тэсвэр тэвчээр, хүч чадал, гүн их хүсэл тэмүүлэл мэдрэгдэх энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авсан билээ.

Анхилуун цэцэг шиг янаг минь
Ариун бяцхан бүсгүй минь гээд
Энэрэн хайрлаж дууддагсан
Ядрах цаг эцэс болж
Яасан ч тэр минь ирнэ... гэх Чио Чио Саны хайрт эрээ эргэн ирнэ хэмээн мохошгүй тэвчээрээр бадагласан мөртүүд үзэгч танд нэгийг бодож хоёрыг тунгаах эргэцүүлэл өгөх биз ээ.


-КИНО-

АХ ДҮҮ 3

"Кастер" хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй.

Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах болов уу? Үүний хариултыг “Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.


ФЕРДИНАНД

Фердинанд нэртэй бух байжээ. Тэр аварга том биетэй асар их хүчтэй боловч харагдаж байгаа шигээ аймшигтай амьтан биш, харин ч сайхан сэтгэлтэй, цэцгэнд дуртай, тулалдах дургүй. Гэвч нэгэн удаа түүнийг бухны тулаанд оруулахаар Мадрид хот руу авч явна.


INSIDIOUS: THE LAST KEY

Сэтгэлзүйн эмч Dr. Elise Rainier өөрийн гэртээ маш аймшигтай хий үзэгдэлтэй нүүр тулна.


"СОЛИОТ ЭХ"

1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.


"ХҮН МОД" 

Нэгэн айлын 4 хүүхэд амьдрал нь ядуухан ч гэсэн ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдрана. Гэвч ээж нь өөд болж ах дүү 4 бага насандаа өнчирч үлдэнэ. Том ах Идэрээ нь ээжийнхээ захиасыг сэтгэлдээ тээж 3 дүүгийнхээ төлөө хар багаасаа ажил хийж зүтгэсээр нэг л мэдэхэд тэд өсөж том болсон байна.

Үргэлж нэг нэгнийхээ төлөө гэсээр ирсэн ах дүү 4 өөрсдийн гэсэн амьдралтай болсон байх ба дунд дүү Цогоогийн амьдралд саад бэрхшээл тулгарна. Үүнээс болж тэд хоорондоо үл ойлголцож үйл явдал өрнөнө. Эцэст нь тэд нэг нэгнээсээ холдож хөндийрснөө ойлгон, ээжийнхээ захиасыг эргэн санаж ах дүү 4 дахин эв нэгдэлтэй, аз жаргалтай амьдарна.


PITCH PERFECT 3

 

Эргэн нийлсэн Бэллагийн эгч дүүсийн хоор нэгдэж дэлхийн аварга дээр ялах болно. Тэд хамгийн сүүлийн удаа энэ бүрэлдэхүүнээрээ USO-гийн тэмцээнд оролцох болно. Гэвч тэнд хөгжим болон хоолойг хослуулдаг хамтлагтай өрсөлдөх болно. Шинэ өрсөлдөөнд тэд бэлэн болов уу?


PADDINGTON 2 

Паддингтон баавгай шинэ гэр бүл, олон найзуудтай болсон байлаа. Тэр өөрийн нагац эгчийнхээ 100 насны ойд тохирох сайхан бэлэг олсон боловч бэлгийг нь хэн нэгэн хулгайлна.


JUMANJI: WELCOME TO THE JUNGLE

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран насанд хүрсэн хүмүүс болоод ширэнгэн ойд очсон байна.


"SINGLE LADIES 3"

Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, "жаргаадаг" залуу Жав, "юань" Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна.

Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү?


STAR WARS: THE LAST JEDI

Харанхуйн хүчтэй тулалдах их үйлсийн явцад Рей бүсгүй хамгийн сүүлчийн жедай дайчин Люк Скайволкер-тэй уулзана.

#Weekend #Event