"ШИНВА" хамтлаг 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ


Сондор | YOLO.MN
2018-01-16

2000-аад оны эхээр ид мандаж байсан K-Pop урсгалын анхны төлөөлөгчдийн нэг Шинва хамтлаг 20 жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэх болсон талаар тус хамтлагийн менежментийн агентлагаас мэдээлжээ.

Ойн баярын үйл ажиллагаа Сөүлийн Олимпийн хүрээлэнд гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд болох гэнэ.

Тэд ойн баярын үдэшлэгээ өөрсдийн гурав дахь цомгийн "All your dreams" дуугаар нэрлэсэн бөгөөд зургаан гишүүнтэй тус хамтлаг фэнүүддээ төрөл бүрийн сонирхолтой бэлэг бэлдэж, цомгоо бэлэглэх юм байна.

"Hey, Come On!", "T.O.P",  "Wild Eyes", "Perfect Man" зэрэг алдартай дуунуудаар нь монгол залуус мэдэх тус хамтлаг 1998 онд байгуулагдаж байжээ.

"Hey, Come On!" дуугаа 2015 онд хамтлагийнхаа 17 жилийн ойгоор дуулжээ

#Shinhwa #20Years