ВИДЕО: Өнгөрсөн оны хамгийн их хандалттай 10 К-ПОП KЛИП


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-01-15

-2017 онд хамгийн их хандалт авсан К-поп дуунууд-

Өнгөрсөн онд Youtube сайтад хамгийн их хандалт авсан 10 К-поп дууг сонирхоцгооё. wink

10. PSY- NEW FACE

К-попыг дэлхий нийтэд таниулсан алдарт дуучин  PSY-ийн "New Face" буюу "Шинэ дүр төрх" гэх ээлжит хит дуу нь одоогоор 102 сая гаруй хандалттай байгаа юм. Түүний онцлог нь дуундаа содон бүжиг дэглэлт хийж чаддаг нь билээ. Энэхүү уран бүтээлдээ ч мөн адил сонирхолтой бүжиг дэглэлт хийсэн бөгөөд 2017 оны шилдэг К-поп бүжиг дэглэлтын нэгээр нэрлэгдээд байгаа юм.


9.  EХО- KOKOPOP

Алдарт Эксо хамтлагийн КокоПоп дуу нь өнгөрсөн оны шагнал гардуулах ёслолуудаас олон шагналтыг хүртээд байгаа юм. Бүжиг дэглэлт болон шинэ дүр төрхөөрөө фэнүүддээ гэнэтийн бэлэг болж чадсан энэ дуу нь одоогоор 109 сая хандалттай байна. Мөн энэхүү клип нь 2017 оны 24 цагын дотор хамгийн их хандалт авсан уран бүтээлүүдийн нэг юм.


8. BTS-  MIC DROP ( Steve Aoki Remix)

БантанСунёндан буюу BTS хамтлаг нь өнгөрсөн оны тавдугаар сард "Биллбоард Сошиал Од" /BillBoard Top Social Artist/ гэх шагналтыг хүртэн олон хүний анхаарлыг татаад байсан билээ. Тэгвэл тэдний ээлжит хит "Mic Drop" дууны ремикс хувилбар одоогийн байдлаар 113 сая хандалттай байгаа юм. Мөн энэхүү клип 2017 оны 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан К-поп уран бүтээлийн 2-рт жагсаж байгаа юм. Нэмж дурдахад энэхүү дууг BTS хамтлаг өөрсдийн үзэн ядагчиддаа зориулан бүтээсэн бөгөөд дууны үг нь олон хүний анхаарлыг татаад байна.


7. TWICE - SIGNAL

Өмнөд Солонгосын өсвөр үеийнхний хамгийн дуртай эмэгтэй хамтлагаар нэрлэгдээд буй "Twice" хамтлагийн "Сигнал" гэх дуу нь одоогоор 135 сая хандалттай байгаа юм. Эгдүүтэй дүр төрх, содон бүжиг дэглэлтээрээ бусдаас онцгойрч урлагт хөл тавиад удаагүй ч өндөр нэр алдарт хүрч чадсан билээ. "Twice" нь Өмнөд Солонгосын хамгийн том гурван энтертайментийн нэг болох JYP компаний харьяа хамтлаг юм.


6. BTS- SPRING DAY

BTS хамтлагийн ахлагч РМ-ийн хоёр өдрийн дотор үгийг нь бичиж дуусгасан энэхүү уран бүтээл 2017 оны K-поп шилдэг дуунуудын нэгээр нэрлэгдээд байгаа билээ. Санан мэгширч буй тэр хэн нэгэнтэйгээ уулзаж учрахыг хүссэн утга бүхий энэ дуу нь цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 9 сая гаруй хандалт авч байсан бол одоогоор 139 сая хандалттай байна. 


5. TWICE - LIKEY

Барууны хэв маягийг тусгасан энэхүү клип нь одоогоор 150 сая хандалттай байгаа юм. Түүнчлэн Тваяс хамтлаг нь энэхүү дуугаараа хамгийн хурдан хугацаанд 150 сая хандалт авсан эмэгтэй хамтлагаар нэрлэгдээд байгаа билээ. Мөн л бүжиг дэглэлтээрээ олны анхаарлыг татсан энэхүү дуу нь охидын гэнэн дурлалын тухай өгүүлдэг. 


4. TWICE- KNOCK KNOCK

Энэхүү дуу нь цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 10 сая хандалт авч байсан бол одоогийн байдлаар 164 сая хандалттай байгаа юм. 


3. BTS - NOT TODAY

"Хэзээ ч битгий бууж өг. Нуран унах цаг ирэх байлаа ч тэр нь өнөөдөр биш" гэх утгатай энэхүү дуу нь өнгөрсөн оны хоёрдугаар сард цацагджээ. Одоогийн байдлаар 180 сая хандалттай байгаа бөгөөд утга агуулга, бүжиг дэглэлт мөн хамтлагийн рэпперүүд онцгойлон олны таашаалыг хүртээд байгаа юм. 


2. BLACKPINK - AS IF IT'S YOUR LAST

Цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 13 сая хандалт авч байсан энэхүү хит дуу нь одоогоор 218 сая гаруй үзэлттэй байгаа юм. Blackpink хамтлаг нь дэбют хийснээсээ хойш бие даасан ердөө 5 дууг гаргаад байгаа ч маш олон фэнтэй, нэр хүндтэй хамтлаг билээ. Мөн "As if it’s your last" гэх энэхүү дуу нь өмнөх уран бүтээлүүдийг нь бодвол тэднээс илүү эмэгтэйлэг, эгдүүтэй дүр төрхийг шаардаж байсан учир маш их ажиллагаа шаардсан хэмээн тэд онцолсон байна.


1. BTS- DNA

Зөвхөн К-поп ертөнцөд бус дэлхий нийтэд хит болж чадсан энэхүү дуу нь цацагдсан даруйдаа 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан уран бүтээлүүдийн 6-рт жагссан байна. Өөрөөр хэлбэл Рианна /Rihanna/, Ники Минаж /Nicki Minaj/, Тайлор Свифт /Taylor Swift/ гэх мэт дэлхийн хэмжээний уран бүтээлчдыг ардаа орхисон хэрэг.

Харин к-поп ертөнц дэх бүх цаг үеийн хамгийн бага хугацаанд, хамгийн их хандалт авсан уран бүтээл болж чадсан юм. Энэхүү дуу нь BTS хамтлагийн удаан хугацааны дараа гаргасан хайрын тухай утга агуулгатай дуу билээ. Мөн тэдний "Америкийн Хөгжмийн Шагнал гардуулах ёслол" / American Music Awards/-ийн тайзан дээр үзүүлсэн уран бүтээл нь юм.

#Kpop #Best #Songs