СУРВАЛЖИЛГА: ХӨВГҮҮДЭЭС "Орчлон Rangers" баг, ОХИДООС Дархан-Уул аймгийн баг АВАРГАЛЛАА

Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-12

-Сагсанбөмбөгийн U15 насны өсвөрийн УАШТ амжилттай болж өндөрлөлөө - 

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулсан U15 насны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спортын ордонд гал гарсан ширүүн өрсөлдөөн,  өсвөрийн тамирчдын нөхөрлөл дунд дөрвөн өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас Дундговь, Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорнод Баянхонгор аймгийн эрэгтэй 27, эмэгтэй 16 өсвөрийн шигшээ багууд оролцсон юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛБАЛ:

Хөвгүүд:

1-р байр Г.Ундрах дасгалжуулагчтай “Орчлон” клубийн “Орчлон Rangers” баг шалгарч УАШТ-ий аваргын цом, алтан медаль
2-р байр Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай Багануур дүүргийн баг тэмцээний дэд аваргаар шалгарч, мөнгөн медаль
3-р байр н.Өлзийбат дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг хүрэл медалийн эзэд боллоо. Өмнөговь аймгийн хувьд сүүлийн 30 жилийн дараа улсын чанартай тэмцээн, уралдаанаас медаль хүртсэн байна.

Охид:

1-р байр Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг шалгарч, тэмцээний эмэгтэй аваргын цом, алтан медаль
2-р байр н.Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг тэмцээний дэд аваргаар шалгарч, мөнгөн медаль
3-р байр Г.Цогзолмаа дасгалжуулагчтай Нийслэлийн 1-р дунд сургуулийн баг хүрэл медалийн эзэд боллоо. 

ТЭМЦЭЭНИЙ ГАРААНЫ ТАВАН ТОГЛОГЧООР:

Хөвгүүд

  • “City” клубийн тамирчин Г.Дөлгөөн
  • “Орчлон” клубийн тамирчин Н.Эрдэнэ
  • Өмнөговь аймгийн тамирчин Б.Дашням
  • Багануур дүүргийн тамирчин Б.Төгөлдөр
  • Багануур дүүргийн тамирчин Ө.Дэмбэрэлдорж

Охид

  • Говьсүмбэр аймгийн тамирчин Ч.Цэцэгчимэг
  • 30-р сургуулийн тамирчин Б.Энхжин
  • Говьсүмбэр аймгийн тамирчин Э.Энхбуян
  • Дархан-Уул аймгийн тамирчин Э.Хонгорзул
  • Баянгол дүүргийн тамирчин А.Солонго нар шалгарлаа.

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар “Орчлон” клубийн тамирчин М.Батдорж, эмэгтэй тамирчнаар Дархан-Уул аймгийн тамирчин н.Амаржаргал нар тус тус шалгарлаа. 

Сонирхуулахад, 2018 оны 01 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд “Отгонтэнгэр” их сургуулийн нэрэмжит ЕБС-иудын сурагчдын U18 насны өсвөр үеийн УАШТ-ийг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо хамтран зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг YOLO.mn сайт та бүхэндээ тун удахгүй хүргэх болно.

Тест

Тест

н.Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн охидын баг мөнгөн медаль хүртлээ.

н.Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн охидын баг мөнгөн медаль хүртлээ.

Г.Цогзолмаа дасгалжуулагчтай Нийслэлийн 1-р дунд сургуулийн охидын баг алтан медаль хүртлээ.

н.Өлзийбат дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн хөвгүүдийн баг 30 жилийн дараа улсын чанартай тэмцээн, уралдаанаас медаль хүртлээ.

н.Өлзийбат дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн хөвгүүдийн баг 30 жилийн дараа улсын чанартай тэмцээн, уралдаанаас медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэй ГАРААНЫ ТАВАН тоглогчид

Тэмцээний эмэгтэй ГАРААНЫ ТАВАН тоглогчид

Тэмцээний гарааны тоглогчид

Тэмцээний гарааны тоглогчид

Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэмцээний АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭД боллоо.

Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэмцээний АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭД боллоо.

Тэмцээний ШИЛДЭГ ТОГЛОГЧИД

Тэмцээний ШИЛДЭГ ТОГЛОГЧИД

Гэрэл зураг, видеог: Э.Батзавъяа

#Basketball #Event #Teenagers