Солонгосын охидын хамтлагийн хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 БҮСГҮЙ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-04-29

Интернэт хэрэглэгчдийн судалгаа. Судалгааны эх сурвалж:

Солонгосын интернет хэрэглэгчид охидын хамтлагуудын 2016 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг тодруулжээ.  Санал асуулгыг олон нийтийн дунд явуулсан бөгөөд үр дүнтэй нь танилцацгаая.

1.    Miss A- Suzy (91,000 санал)
2.    Girls Generation- Yoona (83,000)
3.    Red Velvet- Irine (72,000 санал)
4.    Hani- Exid (69,000 санал)
5.    A Pink- NaEun (62,000 санал)
6.    AOA – Seolhyun (61,000 санал)
7.    4minute- Hyuna & 2ne1 – Dara (49,000 санал)
8.    4minute- Hyuna & 2ne1 – Dara (49,000 санал)
9.    Nine Muses – Kyungli (46,000 санал)
10.    Wonder Girls – Yubin  (45,000 санал)

1. Miss A- Сүжи (Suzy)
Miss A хамтлагийн нүүр царай  Бэ Сүжи (Bae Su-ji) нь 1994 оны аравдугаар сарын 10-нд Сөүл хотод мэндэлсэн. Тэрээр зөвхөн тус хамтлагийн дуучин төдийгүй жүжигчин, хөтлөгч, модель юм.




 

2. Girls Generation- Юна (Yoona)
SNSD хамтлагийн нүүр царай Им Юна (Im Yoona) 1990 оны 5 сарын 30нд Сөүл хотод мэндэлсэн дуучин, жүжигчин юм. Тэрээр  You Are My Destiny (2008), Cinderella Man(2009), Love Rain (2012) болон Prime Minister and I (2013) зэрэг алдартай олон ангит киноны гол дүрийг бүтээж байсан авъяаслаг жүжигчин ажээ.


3. Red Velvet- Аирин (Irine)
Red Velvet хамтлагийн ахлагч  Бэ Жүхён (Bae Joohyun) буюу Аирин  нь 1991 оны гуравдугаар сарын 29-нд мэндэлсэн ба хамтлагтаа нүүр царай, рэппэр болон бүжигчиний үүрэг гүйцэтгэдэг.


4. Exid- Хани (Hani)
Exid хамтлагийн гишүүн  Ан Хэёон (Ahn Hee-yeon) 1992 оны тавдугаар сарын 1-нд мэндэлсэн ба Hani хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан юм.


5. A Pink- Наын (NaEun)
A Pink хамтлагийн гишүүн Сон Наын (Son Naeun) нь 1994 оны хоёрдугаар сарын 10-нд Сөүл хотод мэндэлсэн. A Pink хамтлаг нь 2011 оны 4 сарын 21-нд анх тайзан дээр гарч, өдгөө шилдэг охидын хамтлагийн  тоонд зүй ёсоор багтдаг.


6. AOA – Солхён (Seolhyun)
Ким Солхён (Kim Seol-hyun) нь 1995 оны нэгдүгээр сарын 3-нд мэндэлсэн AOA хамтлагийн гоцлол бүжигчин, дуучин юм.


7. 4minute- Хёна (Hyuna)
Ким Хёна (Kim Hyuna)  нь 1992 оны зургадугаар сарын 6-нд мэндэлсэн “4minute” хамтлагийн гишүүн, бүжигчин мөн модель юм. Тэрээр Gangnam Style-ийн эмэгтэй хувилбарыг дуулж байснаараа дэлхий нийтэд илүү их танигджээ.


8. 2ne1 –  Дара (Dara)
Сандара паг (Sandara Park) 1984 оны 11 сарын 10нд төрсөн 2ne1 хамтлагийн гишүүн юм. Тэрээр чадварлаг модель төдийгүй, авъяаслаг жүжигчин эмэгтэй ажээ


9. Nine Muses –Кёнри (Kyungri) (46,000 санал)
Паг Кёнри (Park Kyung Ri) 1990 оны долдугаар сарын 5-нд Сөүл хотод мэндэлсэн  “Nine muses” хамтлагийн дуучин бүжигчин төдийгүй супэр модель юм.


10. Wonder Girls – Юүбин (Yubin)  (45,000 санал)
Ким Юүбин (Kim Yubin)  нь 1988 оны аравдугаар сарын 4-нд Сөүл хотод мэндэлсэн ба тэрээр Wonder Girls хамтлагийн гол рэппэр, бөмбөрчин юм. 2007 онд Ким Хёна WG хамтлагаас гарахад түүний оронд хамтлагт оржээ.

 

Эх сурвалж:

#Band #Kpop