5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Өвлийн олимпийн үеэр 85 робот хүмүүст тусална


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-11

Ирэх хоёрдугаар сард эхлэх 2018 оны Өвлийн олимпийн үеэр зохион байгуулагчид 85 роботыг хүмүүст туслуулахаар ашиглана. Нийт 11 төрлийн роботууд байх бөгөөд жуулчдад туслах, эд бараа хүргэх, зураг зурах бүр олимпийн бамбар дамжуулах ажлыг хүртэл хийх юм.

Туслах роботуудын хувьд цагийн хуваарь, тээврийн үйлчилгээ, үзэж сонирхох газруудыг мэдэхээс гадна Англи, Солонгос, Япон, Хятад хэлээр мэдээлэл өгч чадна.

БНСУ-ын Өвлийн олимпоос гадна ирэх 2020 онд болох Токиогийн олимпийн үеэр зохион байгуулагчид гурван хэмжээст мэдрэгч систем, хиймэл оюун ухааныг ашиглан тамирчдын оноог дүгнэнэ гэж мэдэгдсэн юм.

Үүгээр зогсохгүй Япончууд бүхэл бүтэн Роботын тосгон байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: BusinessInsider

#WinterOlympics #Robot #HelpPeople