ХАВАНА дууны шилдэг ЗУРГААН KОВЕР хувилбар


С.Ариунзул | YOLO.MN
2018-01-11

Камила Кабэёо (Camila Cabello) АНУ-ын Флорида мужийн Миами хотод ахлах сургуульд сурч байсан боловч 20 настай дуучин, ая зохиогч охин Хаванад төрсөн. Түүний дэлгэрэнгүй намтарыг ЭНД дарж уншаарай. 

Тэрээр 2017 оны 8 сарын 3-нд өөрийн анхны бие даасан уран бүтээл болох "Хавана" дууг гаргажээ.

Энэхүү дуу нь Кабэёогийн (Cabello) соло цомог болох Камилагийн (Camila) онцлох бүтээл бөгөөд 2017 оны 11-р сард Биллборд (Billboard) жагсаалтын 2-р дугаарт, UK чартын нэгт оржээ.

Хавана дууны клип нь үдшийн цагийг харуулдаг ч энэхүү дууны гайхалтай хэмнэлийн тусламжтайгаар DJ болон YouTube-ийн ковер одод бүхий л үйл явдлыг өөрөөр дүрслэн аялгууг өөрчлөх боломжтой болсон байна.

Хавана дууны шилдэг ремиксүүд (remix):


NALA хэмээх DJ уг ремикст цоглог, хүчтэй хэмнэлийг нэмж оруулсан нь энэхүү ремиксийг онцгой болгожээ.


Дундаж хэмнэлтэй цохилт (beat) нь мэдрэмжтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм байдлыг илэрхийлнэ.

Каскоби (Kaskobi) энэхүү ремиксээ эрч хүчтэй, цоглог сонсогдуулахын тулд өөрийн хурууны хөдөлгөөнийг сайжруулжээ. Гэвч түүний шүтэн бишрэгчид нь Каскобийн гарыг "галзуу төгөлдөр хуурч шиг хурдан хөдөлдөг" хэмээн магтдаг ажээ.

Хавана дууны шилдэг коверууд:

Мэдилин Бэйли (Madilyn Bailey) өөрийн шүтэн бишрэгчдийнхээ хүсэлтээр Хавана дууны коверыг Youtube сувагтаа оруулжээ. Түүний гайхалтай,  дуу хоолой нь Кабэёогийн дуу хоолойтой төстэй боловч, түүний удаан зөөлөн байдал болон акустик гитарын хэмнэлийн хамтаар нэгэн гайхалтай ковер бий болжээ.

Лерой Санчес (Leroy Sanchez) нь Латин дууны үгийг испани хэлээр бичэн өөрийн коверуудыг гаргадаг байна. Акустик гитарын аялгуу энд байгаа ч, үндсэн дууны цохилтыг арилгаснаар түүний хоолой нь хөгжмийн аялгуунд бүрэн зохицжээ.


J.Fla нь YouTube-ийн шилдэг ковер одуудын нэг бөгөөд түүний "Хавана" ковер нь маш хөгжилтэй бөгөөд цоглог болжээ.

Ах дүү хоёр Хавана дууны үндсэн ая дээр алдартай дуунуудыг дуулж байгаа нь уг коверыг мөн л хөгжилтэй, сонирхолтой болгож байна.


Хавана - Камила Кабэёо

Мэдээж үндсэн дуунаас илүү "ковер" үгүй билээ.

#Havana #Music #Best #Copy