ГАДААД ХЭЛ сурахад тань ХЭРЭГТЭЙ 9 ЗӨВЛӨГӨӨ


О.Хандмаа | YOLO.MN
2018-01-10

Гадаад хэл сурна гэдэг бага зэрэг хэцүү ч доорх алхмуудыг дагаснаар та ямар ч хэлийг хурдан бөгөөд хялбар сурах боломжтой. Гэхдээ таны хичээл зүтгэл, оролдлогогүйгээр хэл сурах шидэт зам байхгүй гэдгийг санаарай. 

НЭГДҮГЭЭРТ: ҮНДЭС СУУРИАС НЬ ЭХЭЛ


1. Өөрийн сурах арга барилаа мэдэж ав.
Энэ бол хэл сурч эхэлж буй хүмүүсийн хамгийн түрүүнд мэдэх ёстой чухал зүйлсийн нэг юм. Хүн болгон аливааг сурах өөр өөрийн гэсэн онцгой арга барилтай байдаг. Зарим хүмүүс дахин дахин хуулж бичих эсвэл сонсох гэх мэт тус бүр өөрийн гэсэн дадалтай. Харин танд аль нь илүү өгөөжтэй байхыг олж мэдэх хэрэгтэй.

Харааны ой тогтоолт сайтай, сонсголын ой тогтоолт сайтай эсвэл үйл хөдлөлөөр аливааг сурдаг эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд сурч байгаа хэлнийхээ дагуу  шинэ үг сонгож түүнийгээ хэд хэдэн удаа давтан уншиж цээжлэх гээд үзээрэй. Хэрвээ маргааш нь та тэр үгээ санаж байгаа бол маргаангүй харааны ой тогтоолт сайтай хүн аж.

Хэрвээ санахгүй байгаа бол шинэ үгээ харалгүйгээр хэн нэгнээр хэд хэдэн удаа уншуулж сонсоод тогтоох гэж оролдоод үзээрэй. Харин маргааш нь та тэр үгээ санаж сайвал та аливааг сонсоод цээжлэх чадвар сайтай хүн юм байна. Хэрвээ ингээд болохгүй бол үгээ бичиж, чанга дуугаар уншиж, хэн нэгнээр уншуулж сонсож аль алинийг нь оролдоод үзээрэй. Энэ аргаар та үгээ цээжилж чадсан бол та үйл хөдлөлөөр буюу таван мэдрэхүйгээ сайн ашиглаж чадах суралцагч юм байна.

Хэрвээ та өмнө нь ямар нэг гадаад хэл сурч байсан бол аль арга барилаар сурах нь танд илүү сайн нөлөө үзүүлж байсан, аль нь хүндрэлтэй, үр нөлөөгүй байсныг санаж тунгааснаар шинэ хэл сурахад дөхөм болох юм.


2. Үгсийн дуудлагыг зөв сур.
Сурч буй хэл чинь төрөлх хэлтэй чинь адилхан цагаан толгойтой байсан ч дуудлага нь ижилхэн байна гэсэн үг биш.

  • Үгийг зөв дуудаж сурахад тань ихэнх толь бичгүүдийн ашигласан байдаг Олон Улсын  Цагаан толгойн Дуудлага бүхий тусгай толь бичгүүд ч бий.

  • Мөн зөв дуудлагаар сурахтай холбогдуулан гаргасан аудио хичээл, Duolingo апликэйшн болон дуудлагыг хэрхэн амархан аргаар сурах тухай зөвлөмжүүдийг онлайнаар үнэгүй авч болно.


3. Дүрэмд анхаарлаа хандуул.
Энэ нь хэл  сурч буй хүнд мэдэх ёстой чухал зүйлсийн нэг нь гарцаагүй мөн. Хэрвээ чи дүрэмдээ анхаарал хандуулахгүй бол бусадтай харилцаж ойлголцоход хэцүү байх болно.

  • Тухайн хэлийнхээ бичвэрүүдийн бүтцийг анхаар. (эр хүйстэй үг, эм хүйстэй үг, саармаг үг.)  Бүтэц дээр ажиллаж, анхаарлаа хандуулснаар өөр өөр үгс хэрхэн бие биетэйгээ зохицдог талаар ойлголттой болох юм. 

  • Одоо, өнгөрсөн, ирээдүй цаг дээр асуултаа хэрхэн илэрхийлэх, эерэг болон сөрөг утгатай мэдээ мэдээллийг тогтмол хэрэглэгддэг 20-н дүрмийн болон дүрмийн бус үг хэллэгийг ашиглан илэрхийлэх боломжтой.


4. Өдөрт 30 үг, өгүүлбэр цээжил.
Ингэвэл 90 өдрийн дотор тухайн хэлнийхээ 80%-ийг тогтоочихлоо гэсэн үг. Хамгийн их хэрэглэгддэг үгнээс эхэлж цээжил. Цээжилж тогтоох гэдэг нь тулааны хагастай тэнцэхүйц чухал зүйл. Шинэ үг цээжлэх маш олон арга байдаг.

  • Үг тус бүрийг олон удаа хуулан бичиж давтлага хий. 

  • Цээжилж буй тухайн үгээ өөр өөр олон өгүүлбэрт оруулж ашигла. Ингэснээр хэрэгтэй үедээ тухайн үгээ эргэн санахад хялбар байх болно.

  • Дадлага хийж цээжилсэн үгээ байнга ашигла. Үгүй бол мартчихна шүү дээ.


5. Цагаан толгойгоо давт.
Ялангуяа төрөлх хэлнээс чинь өөр бичлэгтэй цагаан толгойтой хэл сурч байгаа бол тухайн хэлний үсгүүд хэрхэн бичигддэгийг мэдэх хэрэгтэй. 

  • Үсэг болон түүний авиатай холбоотой зургуудийг хар. Улмаар тархи чинь тухайн үсэг авиаг амархан тогтооно. Юутай ч уялдуулан хамааруулж цээжилж болно. Энгийн эсвэл ямар ч зүйлтэй хамаагүй холбож бодож цээжил. Энэ нь дараа нь санахад тустай шүү.

 


ХОЁРДУГААРТ: ДАХИН ДАХИН ДАВТ


6. Сонс. 
Сурч буй хэл дээрээ телевизийн шоу, кино үзэж хөгжим сонс. Энэ чамд дадлага болж өгөх ба шинээр сурсан мартахгүй байхад чинь тусална. Гэхдээ ганцхан сонсоод байвал үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр тухайн үг, өгүүлбэрээ давтаж хэлэх хэрэгтэй.

  • Олон гадаад хэлтэй хүмүүсийн зөвлөж буй хамгийн хэрэгтэй техник бол "Shadowing" юм. Энэ нь нэг үгээр чихэвчээрээ юм сонсож, гадаад хэлэндээ сонсох чадвараа дасгах дасгал юм. Тиймээс та чихэвчээ ав, гадаа гар. Сурч буй хэл дээрээ юм сонс. Тэгээд дахин дахин давт. 

  • Аудио ном, хичээлүүд сонс. Ажил, сургууль, гэрлүүгээ явах замдаа сонссоор л бай. 

  • Телевизийн нэвтрүүлэг киног эхлээд subtitle буюу хадмал тайлбартайгаар үзээд дараагаар нь ашиглахгүйгээр үз. Энэ нь мэдлэгээ ахиулах хөгжилтэй арга юм.

  • Сурч буй хэл дээрээ дуу сонс. Аяга тавгаа угаахдаа, алхаж явахдаа гээд хаана ч гэсэн сонсож л яв. Дууныхаа үгэнд анхаарлаа хандуул. Үгс бүрийг нь барьж авч сонсож утгыг нь олох гэж оролдоод үз.


7. Сурч буй хэлээрээ унш.
Энгийн номноос эхлээд бага багаар хүндрүүлж унших хэрэгтэй. Эхлээд толь бичиг ашиглахгүйгээр уншиж өөрийгөө сорьж мөн мэдэхгүй үгнийхээ утгыг өөрөө тааварлаж олох гээд үз.

  • Хүүхдийн номууд сайн эхлэл болно шүү. Жишээ нь хүүхдийн үлгэрийн номууд энгийн үг хэллэгтэйгээс гадна ойлгоход хялбар, амархан үгстэй байдаг.

  • Төрөлх хэл дээрээ уншихыг хүссэн номоо олж, боломжтой бол сурч буй хэл дээр чинь хэвлэгдсэнийг нь унш. Номын агуулгын талаарх чиний мэдлэг үгсийн утгыг тайлахад туслах болно.

  • Сурч буй хэлээрээ алдартай сонин сэтгүүл унш. Өөрийн сонирхдог сэдвээ сонго. Сэтгүүлүүд бол өргөн хэрэглээний хэлц үгнүүдийг мэдэж авах хамгийн сайн арга зам юм. Сонин сэтгүүлийн бичвэрүүд нь маш олон төрлийн сэдвийн хүрээнд байдаг ч бүтэн номоос богинохон бичлэгтэй.


8. Тухайн хэлээр ярьдаг "унаган" хэлтнүүдтэй ярилц.
Хэрэв чи сурч буй хэлээрээ ярихгүй л бол сайн сурч чадахгүй. Хэл сурч буй хүмүүсийг төрөлх хэлтнүүдтэй холбож ярилцах боломж олгодог Skype гэх апликэйшнийг мэдэхгүй хүн үгүй. Хэрэв үүнийг ашиглах боломжгүй бол сошиал хөгжсөн энэ цэг үед өөр боломжуудыг хайгаад үзээрэй. Ярианы дадлага хийхэд тань туслах, шууд ярилцаж болох хэн нэгнийг ол. Хэлний сургууль бол энэ санааг хэрэгжүүлж болох сайхан газар шүү.

  • Хэлц үг болон өвөрмөц хэлцүүдийг сур.

  • Ярьж чадахгүй байгаадаа битгий сэтгэлээр уна. Чамд суралцах цаг хугацаа хангалттай бий.

  • Ярих дадлага хийхгүй бол чи тухайн хэлээ бүрэн эзэмшиж чадахгүй. Унаган хэлтэй хүнтэй ярилц, хамт хэл сурах найзтай бол түүнтэйгээ ч мөн ярилц.


9. Дадал зуршил болго.
Төрөлх хэлтнүүдтэй олны өмнө ярихаас бүү төвөгшөө. Энэ нь чамайг сурч буй хэлээ төгс эзэмшихэд тус болох болно. Буруу дуудлагатай ярихаасаа ичих зүйл байхгүй. Бүхнийг мэддэг гэж хүн байхгүй шүү дээ. Мөн аливааг эхлүүлэхдээ ч алддаггүй хүн гэж үгүй. Шүүмжлүүлэхдээ бэлэн бай. Өөрт байгаа боломжоороо цахим ертөнцийг ашиглан хэлний түвшингээ шалга.

  • Сурч буй хэлээрээ кино, телевизийн шоу тогтмол үз. 

  • Тухайн хэл дээрээ шууд сэтгэн бодож өөрийгөө сорь.

 

Зургийн эх сурвалж: wikihow.com 

#Language #Learning #Advice #Teenagers