"ЖУМАНЖИ: ШИРЭНГЭД ТАВТАЙ МОРИЛ" жагсаалтыг тэргүүллээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-09

Жуманжи киноны нэгдүгээр анги анх 1995 онд дэлгэцнээ гарч байжээ. Эгч дүү хоёр эртний учир битүүлэг тоглоомыг олсноор адал явдал эхэлдэг. Тухайн үедээ жинхэнэ хит болж байсан уг киноны хоёрдугаар ангиа 12 жилийн дараа ийнхүү дахин "төрлөө".

Нэгдүгээр анги болох "Жуманжи" киноны трэйлер

Нас: 13+
Төрөл: Инээдмийн, тулаант, Адал явдалт
Сони Пикчерс (Sony Pictures) студийн бүтээл Жуманжи: Ширэнгэд тавтай морил кино энэ долоо хоногийн жагсаалтыг тэргүүллээ. 
Жуманжи: Ширэнгэд тавтай морил УСК 2017 оны 12-р сарын 22-нд дэлгэцэнд гарсан билээ.

Хоёрдугаар анги болох "Жуманжи: Ширэнгэд тавтай морил" киноны трэйлер

Уг бүтээлийн талаар товчхон өгүүлбэл ахлах сургуулийн дөрвөн сурагч агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран насанд хүрсэн хүмүүс болоод ширэнгэн ойд очсон байна. Гэхдээ тэрхүү ширэнгэн ой ер бусын газар юм. Тэднийг аюул, занал, аврал амь тэмцэл гээд өчнөөн зүйлс хүлээж буй...

Киноны найруулагчаар Жейк Касдан (Jack Kasdan) ажиллаж, гол дүрүүдэд Двейн Жонсон (Dwayne Johnson), Кевин Харт (Kevin Hart), Жейк Блэк (Jack Black) нар тогложээ. 

Энэ долоо хоногийн Бокс оффис жагсаалтыг манай нүүр хуудасны YOLO CHARTS хэсгээс илүү дэлгэрэнгүйг сонирхоорой wink

#Jumanji #Movie