2018 онд нээлтээ хийх Холливудийн ОНЦЛОХ 10 КИНО


Сондор | YOLO.MN
2018-01-05

2018 онд нээлтээ хийх Холливүүдийн 10 киног онцлон танилцуулж байна. 

PHANTOM THREAD

Даниэл Дэй Льюис, Лесли Мэнвилл болон Вики Крипс нарын голд дүрд нь тоглосон  Phantom Thread уран сайхны киноны үйл явдал 1950-иад оны үеийн дайны дараах Лондон хотод өрнөнө. Алдарт дизайнер Рэйнольдс Вүүдкок болон түүний дүү бүсгүй Сирил нарын загварын урлан бол Их Британийн загварын гол төв ажээ.  Тэд хааны гэр бүл, кино одод, нөлөө бүхий хүмүүс гээд том жижиг, хөгшин залуугүй бүгдийнх нь загварын донж маягийг тодорхойлдог байна. Зөвхөн загварын ертөнц гэлтгүй хайр дурлалын тухай энэ киноноос үзэх боломжтой. Ганц бие явсан Рэйнольдс Вүүдкок Альма хэмээх бүсгүйтэй учирснаар хэмжээлшгүй их аз жаргалтай болно.


A WRINKLE IN TIME

Опра Уинфри, Риз Уизерспун  нарын тоглосон гуравдугаар сарын 9-нд нээлтээ хийх Уолт Диснейн тус бүтээлд аавыгаа хайхаар явж буй  Мег Мурри охины тухай өгүүлнэ. Түүний аав шинжлэх ухааны туршилт хийж байгаад ор сураггүй алга болжээ. Зөвхөн Мег л дэлхий ертөнцийг аюулаас хамгаалж чадах бөгөөд тэрбээр найзынхаа хамт цаг хугацаагаар аялж, гайхалтай ертөнцөд очих болно.  


SOLO: A STAR WARS STORY /Соло: Оддын дайны түүх/

.

2018 оны тавдугаар сард дэлгэцнээ гарах "Оддын дайн" цувралын шинэ ангид Харрисон Фордын тоглодог залилагч этгээд Хан Сологийн залуу насыг өгүүлэх болно.  Түүний залуу насанд жүжигчин Олден Эренрайк тоглох бөгөөд Хан Солон Оби Ван Кэноби болон Люк Скайвокертой тааралдахаас өмнөх цаг үеийг харуулах юм.


MARY QUEEN OF SCOTS /Шотландын хатан хаан Мэри/

Найруулагч Жози Руркийн 2018 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх "Шотландын хатан хаан Мэри" киноны гол дүрд Сирша Ронан тогложээ. Шотландыг удирдаж байсан Мэри Стюарт дүү I Элизабетээс хаан ширээг нь булаан авахаар зэхнэ. Кино зохиолыг Хөзрөн байшин киног бүтээгч Бо Виллимон бичжээ. Тус бүтээлд Марго Робби, Дэвид Теннант, Жэк Лоуден, Мартин Компстон, Жо Алвин, Бренданм Койл болон Гай Пирс нар тоглосон байна.


BLACK PANTHER /Хар ирвэс/

"Marvel"-ийн фэнүүдэд дуулгах нэгэн сайхан мэдээ. Вакандагийн хаан, эцгийнхээ  үхлийн дараа Тчалла Африкийн технологийн хувьд өндөр хөгжсөн төрөлх нутагтаа хаан ширээнд суухаар яаран ирнэ...


FIRST MAN /Анхны хүн/

Райан Гослинг саран дээр буусан анхны хүн Нэйл Армстронгийн дүрд тогложээ. Үйл явдал 1960-аад оны үеийг харуулах бөгөөд НАСА өндөр эрсдэлтэй даалгавар гүйцэтгэхээр болно..


MARY POPPINS RETURNS /Мэри Поппинс эргэж ирсэн нь/

Шидэт асрагч Мэри Поппинсын тухай киноны эхний ангийг та санаж байна уу? Уг үйл явдлаас хойших 20 жилийн дараах Лондон хотын их хямралын үеийг энэхүү шинэ кинонд харуулах болно. Өдгөө насанд хүрсэн Майкл эхнэрtt өөд болсноос хойш гурван хүүхэдтэйгээ үлдсэн бөгөөд тэдэн дээр асрагч Мэри Поппинс хүрэлцэн ирэх болно. 


READY PLAYER ONE /Эхний тоглогч бэлэн/

Алдарт найруулагч Стивен Спилберг Эрнест Клайны шинжлэх ухааны уран зөгнөлт романаас сэдэвлэн уг киногоо бүтээжээ.  2044 оны сүйрсэн ертөнц.  Дэлхийн эдийн засгийн томоохон уналтын улмаас ашигт малтмалын хомсдолд оржээ. Түүний зэрэгцээ интернэт болон Жэймс Хэллидэй, Огден Морроу нарын зохион бүтээсэн цахим тоглоом томоохон нэрд гарна.

Хэллидэй нас барахынхаа өмнө тоглоомдоо гурван түлхүүр үлдээсэн бөгөөд тэдгээрийг олж, лабиринтын гарцыг олсноор тоглогч олон саяын хөрөнгөтэй болох боломжтой тухай гэрээслэл үлдээнэ. Олон тоглогч шагналыг авахаар тэмцсэн ч олон жилийн туршид хэн нь ч чадаагүй байна. 


WIDOW /Бэлэвсэн эмэгтэй/

Найруулагч Стив Маккуин

"12 жилийн боолчлол" киногоороо "Оскар"-аас шилдэг шилдэг бүтээлийн шагнал хүртсэнээсээ хойш таван жилийн  дараа найруулагч Стив Маккуин ийнхүү нэгэн шинэ триллерээ бүтээжээ.

Жүжигчин Виола Дэвис, Элизабет Дебицки, Мишель Родригес болон Синтиа Эриво нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн дүрд тоглох бөгөөд тэдний нөхрүүд дээрэм хийх гэж байгаад амиа алджээ. Нөхрүүдийнхээ ажлыг дуусгахаар тэд хэргийн газар ирэх бөгөөд тэднийг юу хүлээж байхыг уг киноноос үзэх боломжтой.


RED SPARROW /Улаан болжмор/

Женнифер Лоуренс Оросын тагнуулч Доминика Егоровагийн дүрд тогложээ. Доминика өмнө нь балетчин байсан ч "болжморын" сургууль буюу гоо үзэсгэлэн, гадаад төрхөө ашиглан дайснаа дардаг эмэгтэй тагнуулчдын сургуулийг дүүргэжээ. Доминика болон АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуулч Натаниэль Нэш нар бие биедээ татагддаг ч энэ харилцаа нь хоёр улсад аюул заналхийлэх хэмжээнд байв. 

Эх сурвалж: BBC

#Hollywood #Movie #2018