5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Жүжигчин И Жунсог Сүжид сэтгэл алдарснаа хүлээн зөвшөөрчээ


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-01-05

Солонгос төдийгүй дэлхий дахинд танигдсан жүжигчид болох И Жунсог /Lee Jong Suk/, Сүжи /Suzy/ нарын гол дүрд нь хамтран тоглосон "Чамайг унтаж байх хооронд" гэх олон ангит кино өнгөрсөн оны 9 сард нээлтээ хийж, олон үзэгчдийн талархлыг хүлээгээд байсан юм. 

Кино зураг авалтын үеэс эхлэн И Жунсогийн фэнүүд тэднийг холбон олон төрлийн цуурхал тарааж байсан ба Сүжигийн хувьд тухайн үед И Мин У /Lee Min Ho/-тай үерхэж байсан учир хүмүүс тэдний хооронд ямар нэгэн харилцаа байгаа гэж төсөөлөөгүй билээ. 

Харин Өмнөд Солонгосын алдарт хос Сүжи, И Мин У нар 2.5 жилийн хугацаанд үерхсэний эцэст хоёр тийш болж буйгаа 11-р сарын 15-ны өдөр албан ёсоор мэдээлсэн юм. Энэ цагаас хойш Сүжи, И Жунсог хоёрыг болзож буй гэх цуурхал олон хүний анхаарлын төвд байсан бөгөөд ямар ч албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байлаа.

Тэгвэл 2017 оны 12-р сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан "ЭСБИЭС Драма Авардс" /SBS Drama Awards/ шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд И Жунсог, Сүжи нар өөрсдийн бүтээсэн Жон Жэчан, Нам Хунжү нарын дүрээрээ "Шилдэг хос" гэх шагналыг хүртсэн юм. Шагналаа хүртэх үедээ хөтлөгчийн асуултад тэд ийнхүү хариулжээ.

 

-Хөтлөгч: Зураг авалтын үед жинхэнээсээ сэтгэл догдлох тохиолдол байсан уу?
-И Жунсог: Сүжи бол Солонгос улсын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шүү дээ, би бага багаар түүнд дурлаж байсан.
-Сүжи: Жонсуг ах бол үнэхээр сайхан залуу, би дүрдээ хэт автах үе байсан.

Мөн тэд тайзны ард нэгэн мэдээний сэтгүүлчид ярилцлага өгөхдөө яг л хосууд шиг дотно харилцаж байжээ.

Ярилцлагын хэсгээс:
-Сэтгүүлч: Шилдэг хосын шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Сүжи: Жунсог ах яг л сэтгэл хөдлөлийн дагина шиг байлаа.
-Жунсог: Чи уучихаа юу?

Тэдний фэнүүд болон нетизэнсүүд /эрэн сурвалжлах сэтгүүлчид/ Сүжи, И Мин У нарын салалтын шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж байгаа ба тэднийг хоорондоо хосын харилцаа үүсгэсэн гэх цуурхлыг хүмүүс сөргөөр хүлээн авч байгаа ч дэмжих хүмүүс байгаа юм. 

Харин чи тэдний харилцааг дэмжиж байна уу аль эсвэл эсэргүүцэж байна уу?


 

 

#While You Were Sleeping #Movie