ФОТО: Удахгүй мэндлэх ШИНЭ ГИШҮҮНДЭЭ ЗОРИУЛЖ гэр бүлээрээ ийнхүү өөрчлөгджээ


Сондор | YOLO.MN
2018-01-05

Илүүдэл жинг хасна гэдэг нь сэтгэлзүйн болон бие мах бодийн асар их тэвчээр шаарддаг зүйл билээ. Хятадын гэрэл зурагчин, 32 настай Жесси гэр бүлийнхээ нэгэн сонирхолтой үйл явцыг баримтжуулжээ. Түүний гэр бүлийн гишүүд зургаан сарын турш бие биенээ урамшуулан илүүдэл жингээ хасаж чаджээ.

Энэ санааг анх Жессигийн ээж гаргажээ. Хорвоо дээр мэндлэх шинэ бяцхан гишүүн, Жессигийн хүүхдэд зориулж тэд амьдралын хэв маягаа өөрчилж, илүүдэл жингээсээ салахаар эргэлт буцалтгүй шийдэцгээжээ. Энэ боломжийг ашиглаж аав нь шар айрагны “гүзээгээ” зургаан толгойт булчин болгож, ээж нь өдөр бүр явган “шогшиж”, Жесси өөрөө фитнесс зааланд олон цагийг өнгөрөөх болов.

Гуравдугаар сард эхэлсэн тэдний жин хасах үйл явц буюу эрүүл амьдралын хэмнэл есдүгээр сар гэхэд тэдэнд маш эерэгээр нөлөөлжээ. Жесси хэлэхдээ “Ямартай ч маш их хичээсний эцэст хүүгээ мэндлэхэд нь эрүүл сайхан биетэй, өөртөө итгэлтэй нэгэн болсондоо баяртай байна. Мөн ээж аав минь ч эрүүл чийрэг биетэй байгааг харах сайхан байна” хэмээжээ.


















#Chinese #Family #Spends