BILLBOARD: BTS 2017 оны шилдэг 10 уран бүтээлчийн нэг боллоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-12-27

Billboard-аас жил бүр тухайн оныхоо шилдэг 100 уран бүтээлчийг нэрлэдэг билээ. Ийнхүү 2017 оны шилдэг уран бүтээлчдийн жагсаалтыг гаргасан бөгөөд үүнд BTS хамтлаг багтжээ.

Энэ оныг Кпопын хувьд BTS-ийн жил байсан гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Тэд эх орондоо төдийгүй тив дэлхийн хэмжээнд нэрээ цуурайтуулж чадсан юм.

Дэлхий дахинд алдартай уран бүтээлчид оролцдог Ellen-ий шоунд уригдаж, "American Music Awards"-ийн тайзан дээр гарсан анхны кпоп хамтлаг болжээ. Үүгээр ч зогсохгүй твиттерт өөрсдийн эможиг мөнхөлж, 2017 оны "Өмнөд Солонгосын Хамгийн Хүчирхэг Алдартанууд"-ын жагсаалтад орж, дэлхий даяар 5 сая гаруй цомог борлуулжээ. Тэдний энэ онд гаргасан "Love yourself: Her" цомог нь сарын дотор 1,2 сая гаруй хувь борлогдсон бөгөөд 2001 онд G.O.D-ийн  цомог л  ийм амжилттай борлогдож байжээ.

1. Ed Sheeran
2. Bruno Mars
3. Drake
4. Kendrick Lamar
5. The Weeknd
6. The Chainmokers
7. Justin Beiber
8. Future
9. Shawn Mendes
10. BTS

Жагсаалтыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

#Billboard #100 #BTS