Magic Leap анхны бүтээгдэхүүнээ танилцууллаа


А.Ихсанаа | YOLO.MN
2017-12-21

Google, Алибаба, Qualcomm гээд аваргуудаас 1,3 тэрбум ам. долларын санхүүжилт босгосон хэдий ч эцсийн бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэхгүй өдийг хүрсэн Magic Leap өчигдөр анхны бүтээгдэхүүнийхээ тухай жиргэжээ.

Magic Leap One: Creator Edition хэмээх зүүдэг төхөөрөмж нь 2018 оноос худалдаанд гарах бөгөөд AR технологид суурилсан.

Компанийн хөгжүүлж буй технологи нь зарчмын хувьд виртуал зүйлийг яг л бодитоор оршиж байгаа мэт харагдуулж, хэрэглэгч түүнтэй нь харилцах боломж олгох юм.

Сонирхолтой нь энэхүү бүтээгдэхүүн нь Magic Leap-ийн хөгжүүлсэн ес дэх загвар бөгөөд одоо л дөнгөж олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргах гэж байна.

#MagicLeap #Technology