ФОТО: Кока Коланы баярын лаазны нууцлаг шийдэл


Кола Кола хийжүүлсэн ундаа нь шинэ жилийн баярт зориулан лаазаа цагаан баавгайн зурагтайгаар чимэглэн гаргажээ. Хэрвээ та аливаа зүйлсийг жижиг гэлтгүй анзаарч харж чаддаг бол энэхүү лаазан дээрх сонирхолтой дизайны цаана ямар нууц байгааг тайлж чадах болно. 

Нома Бар хэмээх Изриалийн уран бүтээлч, график дизайнер энэ зургийг зурсан. Тэрээр уран бүтээлүүдээ хоосон орон зайг бүтээлч байдлаар ашиглан зурдаг бөгөөд ихэвчлэн зургууд нь хоорондоо уусан нийлсэн байдаг байна. Тиймээс Бар Кока Коланы баярын лаазанд зориулан хоёр дахь жилдээ уран дүрслэл ашиглан зургийг бүтээжээ. 

Бар "Энэ зураг нь гэр бүлээрээ баяраа тэмдэглэх онцгой мөчүүдэд шинэлэг мэдрэмж төрүүлэхүйц зураг" хэмээн хэлжээ. Дизайны хувьд лаазыг улаан, ногоон, хар, мөнгөлөг гэсэн 4 өнгөтэйгээр үйлдвэрлэжээ.

Кока Коланы баярын лаазан дээрх чимэглэлийн цаана хөгжилтэй зургууд нуугдаж байгаа гээд бод доо.

Тэднийг олж харж байна уу? /савлагаан дээрх зүйлсийг сайтар ажигла/
Зураачийн ухаалаг тактик буюу цагаан баавгайн нүдийг лонхны тагтай адилтгажээ
Хамар дээрх гялалзаж буй лонхнууд
Хамар дээр ойх гэрлийн тусгалыг Кока Коланы шилийг дүрслэн ашиглажээ
Уран бүтээлч Бар "Би зүгээр ч баавгай зураагүй харин орон зайг сайнаар ашигласан юм"
"Эдгээр өхөөрдөм зургууд.....Гэр бүлийн баярын онцгой мөчүүдэд хамтдаа байх болно"

#Coca-Cola #Holiday #Designs