BIGBANG хамтлагийн гишүүн Taeyang ирэх хоёрдугаар сард хуримаа хийнэ


Юука | YOLO.MN
2017-12-19

Алдарт Bigbang хамтлагийн гишүүн Тэяан 2018 онд хуримаа хийхээр болжээ. Түүний найз бүсгүй нь жүжигчин Мин Хюрин (Min Hyorin) бөгөөд хосууд 4 жилийн турш үерхэж байгаа юм.

YG энтэртайнмент: Тэяан болон Мин Хюрин нар ирэх жилийн 2 дугаар сард буюу Тэяаныг цэрэгт явахаас өмнө хуримаа хийхээр төлөвлөсөн. Тэд одоогоор хуримын ёслолдоо бэлдэж байгаа. Тэдний хуримын тухай илүү нарийн мэдээллийг бид удахгүй мэдэгдэх болно оо.

Мөн Мин Хюриний агентлагаас энэ тухай мэдэгдэл хийсэн бөгөөд "Хуримын тов тодорхой гараагүй байгаа" хэмээжээ.

Энэхүү баярт мэдээг Тэяан инстаграм хуудсандаа хуваалцсан бөгөөд ийн бичжээ.

"Сайн байцгаана уу? Тэяан байна. Өнөөдөр би өөрийн амьдралын хамгийн чухал бас аз жаргалтай нэгэн амлалтаа та  бүхэнд дуулгая. Өнгөрсөн 4 жилийн турш үргэлж миний дэргэд байсан Мин Хюринтай ирээдүйн амьдралаа хамт туулахаар тангараг өргөлөө. Сайн, муу бүхий л цаг хугацааны туршид тэр үргэлж надад итгэсээр ирсэн, харин одоо би түүнтэй хамт гайхалтай амьдрал бүтээхээр шийдлээ.

Намайг үргэлж гэр бүл шигээ хайрласан миний фэнүүд, хамтлагийн гишүүд, YG-ийн гэр бүлийнхэн болон надтай уулзаж, гайхалтай дурсамж бүтээлцэж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Би хариуцлагатай бас эгэл жирийнээр амьдралаа үргэлжлүүлэх болно. Та бүхэн биднийг дэмжиж, бидний баярын өдрийг ерөөнө гэдэгт итгэж байна"

 

Тэд ирэх оны хоёрдугаар сарын 3-нд хуримаа хийх аж.

#Taeyang #Wedding