CL: 2ne1 хамтлаг тарсан явдал надад маш хэцүү байсан


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-12-19

2ne1 тарсан гэх мэдэгдэл нь Ази төдийгүй олон улсын Кпоп сонсогч охид залуусыг цочирдуулсан мэдээлэл байсан. Хамтлаг тараад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл тэдний фэн клубын гишүүд 2ne1 хамтлаг дахин үйл ажиллагаа явуулна гэсэн итгэл найдвараа алдалгүй хүлээсээр л байгаа юм.

2ne1 хамтлаг 2009 онд байгуулагдсан бөгөөд 2014 онд "Crush"  хэмээх бүрэн хэмжээний цомгоо гаргаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийж байжээ. Үүнээс хойш хамтлаг завсарлага авсан бөгөөд 2016 онд албан ёсоор тарж буйгаа мэдэгдсэн аж.

Кпоп ертөнцийг нэг шат ахиулсан хэмээн  түүхэнд тэмдэглэгдэх 2ne1 хамтлаг 5 жилийн дотор хөгжмийн шагнал гардуулах ёслолуудын 161 төрөлд нэр дэвшиж 64-т нь ялалт байгуулж байжээ.

Хамтлагийн ахлагч асан Сиэл-ийн хувьд "Livin the Double Life" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэ үеэрээ хамтлагийнхаа тухай нулимс дуслуулан ярьсан юм.

Сиэл: Үнэндээ би "Goodbye" дууны үгийг 10 минутанд л биччихсэн. Тэр үед фэнүүдийн минь тухай бодол миний толгойнд эргэлдэж байсан. Гэхдээ дууны үгийн хувьд фэнүүдийн Минжид хэлэхийг хүссэн үгс байсан.

Сиэл: Минжид ч бас хамтлагаа орхих хэцүү байсан байх. Би чамайг аз жаргалтай бас эрүүл энх байгаасай гэж хүсдэг. Хэрэв өөрийн сонгосон замаар явж байгаа бол илүү их хичээгээрэй. Надад юу чаддагаа харуулаарай.

Сиэл: Үнэндээ хамтлаг тарсан явдал надад маш хэцүү байсан. Яагаад гэвэл  би багаасаа л хамтлагийн ахлагч болсон. Би төгсгөл хүртэл нь хичээхийг хүсдэг байсан хэмээн ярьжээ.

#Kpop #2ne1 #BandHastate