Нийслэлийн 2017 оны ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ хүүхдээр Ж.Жанлав-Ойдов шалгарлаа


Сондор | YOLO.MN
2017-12-19

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас жил бүр тухайн оны сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтанд 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.

Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг онцлог байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулах юм.

Нийслэлийн шилдэг Бүтээлч хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Баянгол дүүргийн Техник техналогийн Политехникийн коллежд 2017 оны 12 сарын 18 өдрийн 14:00 цагт шагнал гардууллаа

Ингээд 2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ ХҮҮХЭД-ээр

ТТПК-ийн 3а ангийн суралцагч, 18 настай Жадамба овогтой Жанлав-Ойдов шалгарлаа. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:
- БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан "WorldSkills China-2017" олон улсын гагнуурын уралдаанд 4-р байр
- АНЭУ-ын Абу-Даби хотод зохиогдсон "WorldSkills-2017" Олон улсын гагнуурын уралдаанаас шагналт байр, Үндэсний ялагч

Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
- 2017 онд Монгол ур чадвар гагнуурын уралдааны тэргүүн байр

Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм.

Зургуудыг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Эх сурвалж: НХГБХГ

#Capital #Best #Creative #Student