ВИДЕО: Цагаан баавгайн мөхөл


Энхрий зулзаганууддаа ухаангүй хайртай ээж рүүгээ мацан тоглох цагаан баавгайн бяцхан бамбаруушнуудын хувьд хавар цаг бол амьдралынх нь анхны адал явдал тохиох жилийн хамгийн онцгой үе байдаг. Гэвч энэ үе өнгөрч хавар ирэх тусам тэдэнд мөхлийн аюул тулгарч байна. Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад цагаан баавгайн тоо толгой 1600 байснаас 900 хүртэл буурсан.

Туйлын цагаан баавгайг мөхөл рүү түлхэх болсон гол хүчин зүйл нь "Дэлхийн дулаарал"- тай холбоотой юм. Дулаарал үүсч буй шалтгаан нь "Озоны давхарга" цоорсонтой холбоотой бөгөөд хүний буруутай үйл ажиллагаанаас болж уг асуудлууд үүсч байна. Хэрэв энэ чигээрээ дэлхийн дулаарал явагдаж, Арктикийн мөс хайлсаар байвал цагаан баавгайн тоо толгой 60-70 хувиар хорогдоно гэж судлаачид үзжээ.

Түүнчлэн олон арван жилийн турш ямар ч хязгаар хориггүй агнаж байсны улмаас цагаан баавгайн ирээдүй бүрхэг болж, олон улсын зүгээс анхаарал тавих болсон.

Иймээс цагаан баавгайн анд хориг тавьж, квот тогтоох болсон байна.

Мөн цагаан баавгайн хүзүүнд "байршил тогтоогч" маягийн төхөөрөмж суулгасан. Гэхдээ дан ганц байршил тогтоох биш толгойноос хөлийн ул хүртэл биеийн бүх хэсгийн мэдээллийг дамжуулах төхөөрөмж юм.

Цагаан баавгайгүйгээр дэлхий ертөнцийг төсөөлөөд үз дээ. Үнэхээр санаанд багтамгүй юм. Бидний хойч үе, үр хүүхэд "Цагаан өнгийн баавгай байсан юм гэсэн" гэж битгий л яриасай билээ. Эх дэлхий, ан амьтдаа хайрлая.

#PolarBear #Fate