Амралтын өдрөөр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-12-15

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 12-р сарын 16, 17-нд хийх зүйлсээ хараахан төлөвлөж амжаагүй байгаа бол энэхүү мэдээлэлтэй танилцаарай. wink
Жич: Нийт арга хэмжээ, үйл явдлууд, өдөрлөгөөс өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв

СЭТГЭЛЗҮЙН ОНОЛЫН ЛЕКЦ

Хэзээ: 12-р сарын 17-нд 19:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Бид та бүхэндээ зориулан олон төрлийн сэдвүүдийг цоо шинэ арга замаар хөндөж ярилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох, анхан, дунд шатны ОНОЛЫН ЛЕКЦ-д та бүхнийг урьж байна.

Темперамент, зан чанарын тухай лекц бөгөөд зочдынхоо хувь хүний зан чанарыг нь тодорхойлж өгөхөөрөө онцлог юм. НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болно. Энэ онолын лекцэд суусны дараа та юмс, үзэгдлийг арай өөрөөр хардаг болж ч магадгүй юм.

Тасалбар: 10000₮


БИД ГАДААДЫН ТОР ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ ЧАДНА

Хэзээ: 12-р сарын 16-нд 17:00 цагаас
Хаана: Ногоон Цас ТББ
Дэлгэрэнгүй: Гадаадад суралцахаар бэлдэж байгаа болон суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан We Can Do. -ийн хамт олон маш сонирхолтой нэгэн эвент зохиох гэж байна.  Гадаадын TOP их сургуульд тэтгэлэгээр суралцах боломж танд байна.

Харин SAT болон TOEFL, IELTS-ийн шалгалтууд хамгийн гол шалгууруудын нэг болдог билээ. Хэрхэн яаж эдгээр шалгалтад өндөр оноо авах арга барил болон TOP их сургуульд суралцах талаар бүхий л мэдээлэл , зөвлөгөөнүүдийг та бүхэнд SAT болон TOEFL, IELTS -ийн маш өндөр оноотой болон гадаадын TOP их сургуульд тэнцсэн хүмүүстэй өөрийн биеэр уулзан ярилцан мэдэж аваарай. Монгол сурагчид эдгээр шалгалтуудад 1-2 сар бэлдээд л маш сайн оноо авдаг. Бид ч гэсэн эдгээр шалгалтуудад зөв системтэйгээр сайн бэлдээд "өндөр оноо" авч чадна.

Иймд манай өдөрлөг дээр SAT-д 1500+ оноо ,TOEFL дээр 110+ оноо, IELTS дээр 8+ оноо авсан АНУ-ын их сургуульд тэнцсэн болон суралцаж байгаа монгол сурагчид хүрэлцэн ирж зөвлөгөө өгөх юм.

Тасалбар: 8000₮


UNREAD x NMIT: МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ

Хэзээ: 12-р сарын 17-нд 14:00 цагт
Хаана: Шинэ Монгол Технологийн ДС
Дэлгэрэнгүй: Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль Unread-тай хамтран Монголд анх удаа инноваци, энтрепренершипийн чиглэлээр магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

2-р сарын магистрын хөтөлбөрийн элсэлт явагдаж байгаатай холбогдуулан хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Холбогдох утас: 99835666, 88104222


СЭТГЭЛИЙН ГАЛ 21 УЛААНБААТАР

Хэзээ: 12-р сарын 17-нд 15:00 цагаас
Хаана: АСА цирк
Дэлгэрэнгүй: Энэ удаад бид уг лекцийг цуврал төсөл болгон "СЭТГЭЛИЙН ГАЛ - 2" нэртэйгээр ахлах, дунд ангийн болон оюутан залуустаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулах гэж байна.

Тасалбар:  15000₮, 20000₮ (үүднээсээ)
Дэлгэрэнгүй мэдээллийг: 94440644, 99040218


THE OPEN MIC #50

Хэзээ: 12-р сарын 16-нд 17:00 цагаас
Хаана: Caffe Bene Bodi Tower
Дэлгэрэнгүй: Дуртай зүйлээ хэнээс ч хараат бус дур зоргоороо хийнэ гэдэг л бидний энэ их завгүй, ухаангүй амьдралын хамгийн ГОЁ АМТ нь байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгвэл бид тийм л зүйл хийдэг. Уур хүрч бухимдаад, ганцаардаж гуниглаад, эвсэл зүгээр л тайван суухыг хүсвэл THE OPEN MIC-г зориод ирээрэй. Бид танийг өөрийнхөөрөө байгаад чинь алга нижигнүүлэн ташиж, хүссэн зүйлийг чинь хамтдаа бүтээлцэхээр ЗАЛУУС БҮХНИЙ МӨРӨӨДЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ БОЛНО!


POETRY EVENING WITH TEA

Хэзээ: 12-р сарын 16-нд 19:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Энэхүү "Яруу найргийн үдэш"-т хүрэлцэн ирэхдээ та бүгд хамгийн хайртай шүлгүүдээсээ, зохиосон ч байж болох нандин бүтээлүүд, мэдээж бусдад хуваалцахыг хүссэнээ шилээд, сонгоод ирээрэй. Бид ийм үдэш бүрдээ зориулан сэдэв сонгож байх бөгөөд энэ удаа сэдэв маань "Гоо үзэсгэлэн" байх юм.  Бид шүлэгтэй ирсэн хэн бүхэнд зориулж бяцхан сандал бэлдсэн байх бөгөөд хүссэн нэг нь гарч шүлгээ унших юм. Мэдээж шүлэг уншлагын дараа бид тайван сууж, кофе, цай ууж хажуугаар дуртай сэдвээрээ ярилцах боломжтой.

Тасалбар: 5000₮


ТЕРРАРИУМ УРЛАЖ СУРЦГААЯ/DIY Terrarium making

Хэзээ: 12-р сарын 17-нд 12:00 цагаас
Хаана: Highgarden Mongolia
Дэлгэрэнгүй: Шилэн доторх байгаль буюу terrarium-ийг өөрсдийн гараар урлаж сурцгаая.
Уг сургалт маань @bujkoo's terrarium-tai хамтран явуулж байгаа бөгөөд амьд байгалийг шилэн дотор зохиомж урлах workshop-т та бүхнийг урьж байна.

Сургалтын төлбөрт 1 ширхэг террариум урлах материал багтсан.
Утас: 88900312, 99614895
Тасалбар: 25000₮


-ҮЗВЭР-

"WINTER SNOW" ШОУ ТОГЛОЛТ

Хэзээ: 12-р сарын 16-нд 19:00 цагт
Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Тасалбар: 30000₮

 

 

 


Л.ДЕЛИБ "ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ"

Хэзээ: 12-р сарын 17-нд 17:00 цагт
Хаана: УДБЭТ
Дэлгэрэнгүй: Гурван бүлэг, таван үзэгдэлт балет
Хөгжим: Л.Делиб
Цомнол: Ш.Нюнтер, А.Сен Леон
Удирдаач: УГЗ Ц.Мөнхболд
Хөрвүүлэн дэглэсэн: ХБ, АЖ, ТШБ.Жамъяндагва
Зураач: Д.Сүхбаатар
Тайзнаа анх тавигдсан: 1870.05.25
УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 1966.05.25

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн энэ онд тохиож байгаа юм.

Хүний дотоод сэтгэлийн нарийн бүхнийг уран тансаг илэрхийлсэн гайхалтай уянгалаг, хэмнэлтэй, баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин бүхэнд хялбар эвлэхгүй нарийн, чамбай хөдөлгөөн, жүжиглэлттэй гэдгээрээ энэхүү балет онцгой ялгардаг билээ. "Цэнхэр нүдэн бүсгүй" нь францын романтик урсгалын сүүлийн балет бөгөөд Артур Сен Леоны уран бүтээлийн оргил нь хэмээн балетын ертөнцөд тооцогддог.

Гайхалтай бүжиг, гайхалтай хөгжмөөс гадна сонгодог урлагт ховор тохиох хошин төрөлд хамаардаг нь "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг улам өнгөлөг, тод болгосон гэлтэй. Дэлхийн олон оронд "Хүүхдийн заавал үзэх жүжиг" жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.

Үйл явдал:
Эртний түүхт Галиц гэх жижиг хотын төв талбайд хүүхэлдэй урлагч эрдэмтэн Коппелиус өвгөний сууц бий. Сууцны тагтан дээр хэнтэй ч үг дуугаралгүй өдөржин ном уншин суудаг Коппелия охин байдаг аж. Франц хэмээх залуу хархүү хэдий өөр бүсгүйтэй сүй тавьсан ч охинд сэтгэл алдран, гэрлэхийг хүснэ. Францын сүйт бүсгүй Сванильда хайртай залуу нь Коппелияруу үнсэлт илгээж байхыг харан бухимдана. Гэвч удалгүй Сванильда Коппелияаг галзуу өвгөн Коппелиусын урласан хүүхэлдэй болохыг олж мэднэ. Тэгээд Коппелиягийн дүрд хувирч Францынхаа хайр сэтгэлийг эргүүлж авахаар шийднэ.

Бөөн үймээн болсон ч удалгүй бүх зүйл байр байрандаа орж Франц, Сванильда хоёр гэрлэн олноороо баясаж, бүжин цэнгэнэ.

Гол дүрүүд:
Сванильда - Г.Маргад-Эрдэнэ
Франц - Д.Нацагдорж
Коппелиус - Х.Ганбаатар

Тасалбар: 10000-20000

#Weekend #Teenagers #Event